Дартсын өсвөрийн дэлхийн чансааг 2025 онд тэргүүлсэн Х.Тэргэл Target брэндийн Elite 1 хөтөлбөрийн тамирчин боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Target Darts брэндийн зүгээс өнгөрсөн жилийн дартсын өсвөрийн чансааг тэргүүлэгч Х.Тэргэлтэй гэрээ байгуулснаа албан ёсоор зарлалаа.

Өдгөө 15 настай Х.Тэргэл нь Их Британийн Портсмут хотод бэлтгэлээ базаадаг. Тэрбээр Target брэндийн Elite 1 хөтөлбөртэй гэрээ байгуулж буй Монголын хоёр дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө М.Тэлмэн Elite 1 China хөтөлбөрт багтсан билээ.

зураг
 

Тус брэндийн Elite 1 хөтөлбөр нь авьяаслаг залуучуудыг мэргэжлийн тамирчин болоход нь туслах зорилготой. Дэлхийн хошой аварга Английн Люк Литтлер ч цагтаа энэ хөтөлбөрөөр дамжин мэргэжлийн тамирчин болох гараагаа тавьж байсан юм. Өдгөө дэлхийн чансааг итгэл төгс тэргүүлж буй Л.Литтлер тус брэндийн топ тамирчдын нэг болжээ.

Elite 1 хөтөлбөрт багтсан тамирчдыг тусгай хуваарийн дагуу бэлтгэлд хамруулахаас гадна тамирчдад зориулсан тоноглолоор хангадаг аж. 

Уг хөтөлбөрийг тус брэндийн залуучуудын хөгжил хариуцсан Лоррейн Уинстанли удирддаг юм. Дэлхийн дэд аварга болж, Мастерст түрүүлж байсан Лоррейн залуучуудыг үе шаттай хөгжүүлэхэд анхаарч, алдаа дутагдлыг нь ярилцахаас гадна бэлтгэлд чиглүүлэх үүрэг хүлээдэг байна.