Ёкозүна Оносато гурав дараалан ялагдлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн өнгөрсөн Ням гарагт эхэлсэн билээ. 

Тэмцээний гурав дахь өдөр Ёкозүна Оносато маэгаширагийн барууны хоёр дахь бөх Фүжинокавад ялагдсанаар тэмцээн эхэлснээс хойш даваа авсангүй. Тэрбээр эхний өдөр Вакатакакажэд унасан бол өчигдөр Атамифүжид ялагдсан юм.

Ийнхүү Оносато 2024 оны нэгдүгээр сард дээд зиндаанд барилдаж эхэлснээсээ хойш анх удаа эхний гурван өдөр дараалан унав. Өмнө нь сэкивакэ цолтой байхдаа эхний хоёр өдөр дараалан ялагдаж байсан юм.

Дээд зиндаанд одоогоор ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, озеки Котозакүра тэргүүтэй долоон бөх гурван даваатай тэргүүлж байна. Ёкозүна С.Бямбасүрэнгийн хувьд өнөөдөр өнгөрсөн тэмцээнээр унасан Ёшинофүжигээс хариугаа авав.

Ёкозүна цолын болзол сонсоод буй Аонишики тэмцээний хоёр дахь өдөр Ёшинофүжид өвдөг шорооджээ. 

Харин озеки цолоо буцаан авахын төлөө хүч үзэж байгаа Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Чүраноүмид дийлдсэн ч өнөөдөр Атамифүжиг давснаар 2:1 амжилтаар тэмцээнийг үргэлжлүүлж байна.

МОНГОЛ БӨХЧҮҮД

Дээд зиндаа

  • Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн - 3:0
  • Секивакэ Киришима Б.Лхагвасүрэн - 2:1
  • Б-6 Онокацү Б.Чойжилсүрэн - 0:2-1
  • З-7 Ошома П.Дэлгэрбаяр - 2:1
  • Б-9 Тамаваши Б.Мөнх-Оргил - 0:3
  • З-14 Чиёошёома Г.Мөнхсайхан - 2:1
  • З-16 Асахакүрюү Р.Жамъяантогтох - 2:1

. Жюүрёо

  • Б-7 Кёкүкайюү Ш.Далайбаатар - 3:0
  • З-9 Тамашёохо Э.Энхманлай - 1:2
  • З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн - 1:2
  • Б-11 Тошинофүжи Ө.Дэмиджамц - 3:0