Сүүлийн үед цагдаагийн байгууллагад гарааш дотор байрлуулсан автомашинд хулгай орсон байна гэх дуудлага, мэдээллүүд бүртгэгдэж байна.
Тухайлбал энэ оны гуравдугаар сарын 5-наас гуравдугаар сарын 6-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны орон сууцны гарааш дотор байрлуулсан иргэдийн автомашины салхины шил, гурвалжин цонхыг хагалж, эд зүйл алдагдсан гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагааг явуулж байна.
Шалгалтаар бусдын өмчлөх эрхэд халдаж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй “А”-г олж, тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!