Нийслэлийн МАН-ын хорооны II хуралдаан өнөөдөр болж, намын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг 100 хувийн саналаар сонгожээ. Тэрбээр "УИХ-ын 9 дэх удаагийн сонгууль дөхөж буй хариуцлагатай цаг үед миний бие нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон тул үүргээ ухамсарлаж, хичээнгүйлэн ажиллах болно" гэв.
Ингэснээр нийслэлийн МАН-ын хорооны даргын сонгуульт ажлаас Д.Сумъяабазар чөлөөлөгдөж, тамга тэмдгээ хүлээлгэж өгсөн байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилжээ.
99 жилийн түүхтэй нийслэлийн МАН-ын хороо 74,000 гишүүнтэй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!