Индэр    
2024 оны 4 сарын 29
Зураг
iKon.mn сэтгүүлч

Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар, Сү.Батболд нар УИХ-ын сонгуульд тойргоос нэр дэвшихээр горилжээ

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс Ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших ес дэх удаагийн парламент нийт 126 гишүүнтэй байх бөгөөд 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Харин үлдсэн 48 нь хувь тэнцүүлэх зарчмаар намын жагсаалтын дагуу УИХ-ын гишүүн болох юм. 

Өнгөрөгч Баасан, Бямба, Ням гарагт нам, эвслүүд 2024 оны УИХ-д оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-д өгсөн. СЕХ тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах хуулийн заалттай. 

Тэгвэл сонгуульд оролцох эрхтэй болсон нам, эвслүүд бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ тавдугаар сарын 14-20-нд тодорхой болгож, СЕХ-д хүргүүлэх ёстой.

Одоогоор улс төрийн нам, эвслүүд горилогчдоо бүртгэж, хэнийг аль тойрогт сойх, "хүслийн жагсаалт"-д оруулахаа шинжиж байгаа гэж болно.

зураг
 

Энэхүү нийтлэлд эрх барьж буй Монгол Ардын Нам (МАН)-ын бүсчилсэн 13 тойрог болон жагсаалтын 48-д бичигдэх нэр дэвшигчээ тодруулах үйл явц ямар байгааг мэдээлнэ. Мөн олны анхаарал татсан улс төрчдөөс хэн хэн нэр дэвших хүсэлтээ өгсөн талаар албан эх сурвалжийн мэдээллийг дамжуулъя. 

"Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй хүнийг сонгуульд нэр дэвшүүлнэ"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "МАН энэ жил судалгаанд суурилж, нэр цэвэр хүнийг сонгуульд дэвшүүлнэ. Тухайлбал ёс зүйтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдоогүй, нэр цэвэр, олон түмэнд нэр хүндтэй гэх мэт. 

Хяналтын ерөнхий хороо гуравдугаар сарын 6-нд намын гишүүдээс нэр дэвших хүсэлтийг нь авсан. Одоогоор бүсчилсэн 13 тойргийн 78, жагсаалтын 48 гишүүнд нэр дэвших хүсэлтээ намын гишүүд өгсөн. 

Горилогчид намын Хяналтын ерөнхий хороотой хамтран ажиллах санамж бичигт байгуулсан. УИХ-д нэр дэвших гэж буй горилогчид өөрсдийн чансааг өсгөхийн тулд тойргийнхоо иргэдтэй уулзаж байгаа.

Энэ уулзалтын үр дүнд тулгуурлаж аймаг, сум, хороодын намын хороогоор тавдугаар сарын 14-нөөс хэлэлцүүлэг явна. Мөн хоёр долоо хоногийн өмнө улс орон даяар судалгаа хийсэн. Тус судалгаанд горилогчдын нэрс явж буй учраас сонгогдох боломжит байдлыг тодорхойлно" хэмээн тайлбарлав. 

"Тухайн тойрогтоо өөрийгөө хэр сайн танилцуулж нэр хүнд олж авсан, олны хайр хүндэтгэлийг хүлээж буйгаас хамааран МАН-аас нэр дэвших мандат олж авах аж. Ингэснээр тавдугаар сард болох намын бага хурлаар тойргоос нэр дэвших, жагсаалтад бичигдэх хүмүүсийн нэрс тодорно" гэв.

"Говийн бүсэд б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн зөвлөх Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн"

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар "УИХ-ын гишүүдээс дийлэнх нь нэр дэвших хүсэлтээ өгсөн. Гэхдээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон зарим УИХ-ын гишүүн хүсэлт өгөөгүй. Жишээлбэл Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар гэх мэт. Мөн Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн нэр дэвших хүсэлт өгөөгүй.

Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хэнтий, Дорнод, Төв, Дархан, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Ховд, Увс гэсэн аймагт манай намаас 2020 онд сонгогдсон УИХ-ын гишүүн бүгд нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн.

Говийн бүсэд Б.Дэлгэрсайхан, Сү.Батболд, Т.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр, Ерөнхий аудитор асан Д.Занданбат нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн" гэв. 

Түүнчлэн нүүрсний болон Хөгжлийн Банкны гэх хэрэгт шийтгэгдсэн Ё.Баатарбилэг, Т.Аюурсайхан нарыг намын гишүүнчлэлээс хассан байна. Хотын дарга асан Д.Сумъяабазар тойрогтоо нэр дэвшихээр горилсон бол Х.Нямбаатар хүсэлтээ өгөөгүй аж.

"Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь тойргоос нэр дэвших хүсэлтээ өгсөн"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн тэрбээр "Засгийн газарт ажиллаж буй гишүүдийн дийлэнх нь тойргоос нэр дэвших хүсэлтээ өгсөн. Мөн аймгуудын Засаг дарга нар тухайн тойрогтоо горилж байгаа. Гэхдээ тэд нэр цэвэр, тухайн тойргоос сонгогдож намд суудал авч ирэх хэмжээний чансаатай байх ёстой. 

Гол нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж, төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдоно гэдгийг ухамсарлаж ямар нэгэн асуудалд холбогдоогүй байхыг манай нам шаардана.

Хэн нэгний фракц гэж ялгаварлахгүйгээр судалгаанд үндэслэж, горилогчдод МАН-аас нэр дэвших эрх олгоно" хэмээн тайлбарлалаа. 

"Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргийн 10 мандатад 20 горилогч байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мөн тэрбээр "Төвийн бүсийн тойргуудад хамгийн их өрсөлдөөн гарч байгаа. Жишээлбэл Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн тавдугаар тойргийн 10 мандатад 20 горилогч байна. 

Баруун болон зүүн бүсийн тойргуудад мандатын тооноос ихгүй хүн нэр дэвшихээр хүсэлтээ өгсөн. Гэхдээ нэр дэвшигчдийн нарийн тоог өгөх боломжгүй. Энэ нь намын дотоод асуудал учраас нууц юм.

Намын жагсаалтад бичигдэх 48 хүн нь нийгмийн төлөөлөл байна. Жишээлбэл малчин, багш, эмч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт. Хуучин шиг дарга нар жагсаалтад орохгүй.

Гэхдээ нийгмийн төлөөллүүд хүсэлтээ хангалттай өгөөгүй.Яаж хүсэлтээ өгөхөө мэдээгүй байх шиг. Хэн тухайн салбараа төлөөлж чадах вэ гэдэг нарийн асуудал. Тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, төлөөлж чадах хүмүүсийг судалж байгаа" хэмээн ярив.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
89
Зураг
ТЭНЭГЛЭЛ
8
Зураг
БУРУУ
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
76 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [203.98.76.69] 2024/5/20
МАН-ын хамгийн нэр хүндтэй 3 улстөрч нь Хүрэлбаатар, Сү.Батболд, Сумьяабазар гэж ойлголоо. Тэгэхээр 2020 он шигээ дэмжээд л байхаасдаа. ккк
0 | 0 Хариулах
bi [103.212.119.44] 2024/4/29
Сү. Батболд дэвшинэ гэнэ үү, АНУ-ын прокурор хэрэг үүсгээд байсан биз дээ. Нээрээ арайч дээ МАН
1 | 0 Хариулах
Зочин [103.212.117.36] 2024/4/29
Сү сумя хүрэлбаатар мэтийг дэвшүүлбэл маныг сонгохгүй ээ
1 | 0 Хариулах
Зочин [77.100.182.196] 2024/4/29
ex hotiin dargiig demzih heregtei
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.1] 2024/4/29
daralt baga zurh saitaidaa songuuliig davah yumdaa
0 | 0 Хариулах
иргэн [66.181.189.28] 2024/4/29
пээ энэ юун сү,батболд, хүрэлбаатар вэ , эд нар бүүр ичиж санаа зовно гэсэн ойлголт байхгуй бүүр ширэн нүүрэлчихсэн хулгайч нар юм даа
4 | 0 Хариулах
Зочин [144.48.39.84] 2024/4/29
Аливаа сонгууль дөхөхлээр Сү-г гадна, дотно гөвөөд эхэлдэг нэг л учиртай гэж бодогдох болсондоо. Бид нар Орос, Украйн гэж хуваагдах цаг дор гадны томчууд манай улстөрд оролцоод байна шүү таминээ!
0 | 2 Хариулах
Зочин [146.70.53.212] 2024/4/29
Сү хулгай нтр хийсэнг нь мэдэхгүй юм тэхдээ л бас хор шар нь гарчихсан хуучны хэрэгтэй толгой доо
0 | 4 Хариулах
Зочин [103.212.119.216] 2024/4/29
Хулгайч нараа нэр дэвшүүлж бгаа юмуу сонгогч иргэд маань шүүлтүүртэй хандаарай
3 | 0 Хариулах
Зочин [122.201.25.251] 2024/4/29
Сү.Батболдыг дэвшүүлж байгаа бол хэрэг алга даа ОЮУК базуулцан юм байна.
3 | 0 Хариулах
Зочин [138.199.21.217] 2024/4/29
сү хулгайч, сумт 2 сонгогдвол Монголын минь заяа гомдох байлгүй дээ.
4 | 0 Хариулах
Зочин [103.109.244.115] 2024/4/29
За ард түмэн минь хэрсүү байна шүү. Женко гэсэн зууны хулгайчийг яавч сонгож болохгүй шүү! Оросын тавиул төвд банхарыг Монгол төрөөс хол байлгавал зохино!
5 | 1 Хариулах
иргэн [202.21.127.160] 2024/4/29
Энэ Сү Батболд нэр дэвшиж Говийнхоо яаж доромжлож байнаа
3 | 0 Хариулах
Зочин [121.158.114.77] 2024/4/29
Говийнхон энэ новшийг гаргана гурил будаа повер банк духны гэрэл тараагаад эхэлсэн наад нүүрсчин чинь
0 | 0 Хариулах
Зочин [66.181.187.234] 2024/4/29
Гарчиг дээрээ Оюун-Эрдэнэ гэчихээд тeкст дотроо огт нэр нь гараагүй л байна дам. Бичиж байгаа юмаа хянаж сур хүүхдээ
0 | 0 Хариулах
Зочин [202.131.243.85] 2024/4/29
Женко ингэж заваарч байхаар МАН-ын жагсаалтанд нэрээ өгчвөл болчих юм биш үү
1 | 1 Хариулах
Зочин [103.57.94.228] 2024/4/29
Очоод батирчих хүн алгуу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/4/29
Данх бол СҮ,Женко мэтийн хулгайчдын харцаар хөдөлдөг гөлөг
1 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.190.38] 2024/4/29
ОЮУН-ЭРДЭНЭ ҮНЭХЭЭР СУГАНЫ ҮС ЮМ БАЙНА. ШУДАРГА ШУДАРГА НЬ ЯРЬХААС ЦААШГҮЙ. МАН БОЛ БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАРЫН НАМ. ЧИ ЭНЭ ХУЛГАЙЧ НАРАА ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭДЭГ НЬ ХАРАГДЛАА. МАН-Ы ЖИЖИГ ГАРЫН ХУЛГАЙЧ ХАЯНХЯРВАА 40 САЯАР ТОРГУУЛИАД ӨНГӨРСӨН. НОГООН АВТОБУСНЫ ХУЛГАЙЧ СУМЪЯАБАЗАР СҮХБААТАР НАР ШИЙДЭГДСЭНГҮЙ. НҮҮРСНИЙ ХУЛГАЙЧ НАР БҮР МАРТАГДЛАА. ХҮН НАМЫН ДАРГА МАН-Ы БӨГС ДОЛООГЧ БОЛЛОО.
5 | 1 Хариулах
Ebi [76.154.159.82] 2024/4/29
Сү Батболд Сумьяа хоёр одоо болио. Оюук авилгатай тэмцэж байгаа хөтөлбөртэй нийцэхгүй байна аа.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.164.43] 2024/4/29
Сү,Сумъяабазар нар зайлаа. Хувалзнууд
3 | 0 Хариулах
Зочин [103.145.234.118] 2024/4/29
Нэр цэвэр Сү, Сумьяа 2 хулгайчаа дэвшүүлэх биз
1 | 0 Хариулах
Зочин [103.168.34.25] 2024/4/29
Сү.Батболд Сумъяабазар мэтийн хулгайч нар дэвшихээр энэ улс яаж өөдлөхөв дээ?
4 | 0 Хариулах
Үнэн [122.201.31.26] 2024/4/29
Зөв
0 | 0 Хариулах
Зочин [124.158.119.70] 2024/4/29
Нэг оройны уух архи, мөлжих махаа үнэгүй авчихвал улсаа зарахад бэлэн өлөн үхрүүд зөндөө байгаа. Тэд их олуулаа. Тэднийг саналыг аваад л гараад ирнэ. Наад хэд чинь тэрийгээ сайн мэдэж байгаа.
2 | 2 Хариулах
uran bol hor barimtat kino [66.181.182.96] 2024/4/29
humuusiin haraaliig ideed yhvee ho
3 | 1 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/4/29
Пээ төрийн их хулгайч Сү яаж иргэдийг доромжилж чадаж байнаа. Энэ одоо ямар нүүрээрээ сонгуульд ордогын
8 | 0 Хариулах
Зочин [192.82.92.181] 2024/4/29
Ман ялвал цүнх хувцсаа аваад хаашаа ч хамаагүй явнаа
5 | 0 Хариулах
zochin [209.89.142.86] 2024/4/29
tegeerei tehuu... ereen ch hamaagui yavaarai. Harin helsen ugendee baigaarai
2 | 2 Хариулах
Үнэн [122.201.31.26] 2024/4/29
Зайлахгүй юү дээ чамаар дутахгүй
1 | 1 Хариулах
Зочин [139.5.218.248] 2024/4/29
нөгөө хулгайч зартай сү батболд нь бас дээрмээр суудал эзлэхүү ха ха
8 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2024/4/29
Манай говийнхон Сү Батболдыг дэмжнээ
2 | 11 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/4/29
Говиосоо хамаг алт эрдэнэсээ хулгайлуулахыг л хүсэж дээ. Бодооч гадныхан хүртэл хулгайг нь илрүүлчихээд байхад та нар яаж сонгоно гэж хэлж байнаа.
6 | 0 Хариулах
Зочин [121.158.114.77] 2024/4/29
Говиос чинь өрөм хусамыг нь аваад угаадасыг нь нүүрлүү чинь цацаж байгаа хулгайчидаа өгөөд элсэн цөлдөө хонин гүрвэл болж амьдарч байгаа эргүү вэ!
0 | 0 Хариулах
Зочин [172.58.165.197] 2024/4/29
Baahan hulgaich nar l bn
3 | 0 Хариулах
Зочин [202.21.96.212] 2024/4/29
СУМЪЯАБАЗАР гэж ил цагаандаа гарсан луйварчин хул.гайч ичихгүй нэр дэвшинэ гэвэл нээрээ бүтэхгүй ээ.
13 | 0 Хариулах
Зочин [122.150.154.176] 2024/4/29
Энэ Сү хэзда ичдэггүй дагз вэ
11 | 0 Хариулах
Зочин [202.179.18.209] 2024/4/29
Сү.Батболдыг болиулаач ! Хамаг хэрэг нъ ил болоод байхад ...
18 | 0 Хариулах
Зочин [66.181.161.168] 2024/4/29
Сумтайбазар хулгайчааа далд ор зайл
18 | 0 Хариулах
Зочин [124.158.123.6] 2024/4/29
СҮ БАТБОЛДЫГ СОНГУУЛЬД ОРУУЛДАГ ЮМ БОЛ МАН ТЭР ЧИГЭЭРЭЭ ХАХУУЛЬДУУЛЖЭЭ ХАХУУЛИЙН УЛС ИЙМ УЛС БАЙХЫН Ч ХЭРЭГГҮЙ
24 | 0 Хариулах
зочин [202.21.104.98] 2024/4/29
алан бомбоонуудыг зайлуул
3 | 0 Хариулах
Зочин [210.217.57.227] 2024/4/29
Бөх гишүүн хийхгүй гээд дарга болчоод дахиад гишүүн болох гээд байхийн?
6 | 0 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/29
AN iihnii luiwraar awsan erdenet iin 49%, oyutolgoin dubai, achit ih iin luiwar. Za tegeed odoo haraarai tavan tolgoin ord, hurs huulalt, teewer geed buh tenderiig n AN gishuud shaasan. Ene olon luiwriig gargaj irj zasaj zalruulj baigaa eronhii saidaa muuldag momgolchuudiin tenegiig uu?
1 | 6 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/29
Daan mch elbegdorjin heden tawisan hongoliin shuugchid n oligtoi yl uguhgui yumda.
0 | 3 Хариулах
Зочин [66.181.189.203] 2024/4/29
Ghde su.batbold llr zailarai
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/4/29
Сү. Батболд цайчихсан, ичиж зовох, айх юм байхгүй болчихсон МАН засаглаж байхад намайг хэн хэлэх вэ гэдэг хулгайч. Нэгэн цахилгаан станцын ажил дээр гэрээ хийгээгүй байж 10 сая$ шууд нэхсэн. Хятадууд толгой сэгсрээд буцсан даа
16 | 0 Хариулах
Зочин [85.163.127.116] 2024/4/29
Оюун эрдэнийг гайгүй юм болуу гэж бодсон чинь, овоолсон баас байжээ. Хэнтийдээ очиж гачкаараа хийвэл тааарах мал байна.
9 | 0 Хариулах
Үнэн [122.201.31.26] 2024/4/29
Хуцаарай чи Оюук хаанаас ч гарна За
0 | 2 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/4/29
Салан бомбоо
1 | 0 Хариулах
Зочин [59.153.112.145] 2024/4/29
Дэлхийд зартай оффшор дээрэмчин Сүг Улаанбаатарын усан флотын дээрэмчин пират Сумбаа гээл аргагүй л МАН бол аргагүй тос картел шүү
7 | 0 Хариулах
Zochin [43.242.242.65] 2024/4/29
Бисда лалрын Сү.Батболд Сумъяабазар мэтийн новшнуудыг зүгээр шалгах газар нь шалгаад зайлуул л даа далд оруул битгий л сонгочоорой доо бисда
8 | 1 Хариулах
Зочин [103.212.117.36] 2024/4/29
Юун батболд сумьябазар вэ энгэвэл ман бүтэхгүй шүү
8 | 0 Хариулах
Зочин [73.225.77.210] 2024/4/29
Сумъяабазар чинь Хотын дарга болох гээд сайн дураараа гишүүнээ орхиж байсан хүн. Дахин сонгуулийн зардлаа төлмөөр юм. Өмнө нь чадахгүй ээ гээд гарсан одоо яагаад ороод ирэв? МАН-АН хоёрыг унагаа.
7 | 0 Хариулах
1000 [202.72.243.182] 2024/4/29
АРД ТҮМНЭЭ ЯДУУРУУЛЖ, ӨӨРСДӨӨ АХ ДҮҮ, ХАМААТАН САДНААРАА БАЯЖСАН ШИРЭН НҮҮРТЭЙ ЛУЙВАРЧИД ХАНАЖ ЦАДАХ БОЛООГҮЙ ЮУ. "Их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул. " гэсэн эзэн Чингисийн үг бий. Бид 30 ЖИЛ ХУУРТАГДСААР, НАЙДСААР, ЯДУУРСААР хоцорлоо. Баялгийн тэгш бус хуваарилалт, тэгш бус орлого, шударга бус байдал, авлига хээл хахууль, баян ядуугийн ялгааг УХААЛАГ ЗӨВ СОНГОЛТООР ЗОГСООХ ЦАГ БОЛСОН.
6 | 0 Хариулах
Зочин [124.158.105.2] 2024/4/29
Хулгайчуудыг хөөгөөд явуулах хэрэгтэй. Ямар нүүрээрээ нэр дэвшдэг байнаа сүүлийн 8 жилд энэ улс орон юу болов наанджил нийтийн тээврээ харчих. Арай дэндүү шүү хайран 8 жил.
3 | 0 Хариулах
Зочин [202.9.46.74] 2024/4/29
МАНыг гудамжинд гаргах цаг болжээ
13 | 0 Хариулах
Зочин [66.181.178.253] 2024/4/29
Hulgaichuud ergej garch bgaan bna Ouyn erdene hulgaichguu tortei bolno geed bsan hudal bolj taarlaa. Hulgaichdig ner devshuulehguu gesen bas hudal.Man An ig buu songo
2 | 0 Хариулах
Зочин [66.181.190.108] 2024/4/29
Тэр занданбат гэдэг чинь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн АТГ-р шалгуулж байсан хүн. Хэрэг нь дарагдсан. Сөхнөдөө!!!чамайг.
11 | 0 Хариулах
Зочин [122.201.19.4] 2024/4/29
МАН дахиж сонгогдвол жагсаж тэмцэхээс өөр сонголт байхгүй ээ
11 | 2 Хариулах
Зочин [202.126.89.209] 2024/4/29
Та нарыг зэвсэнт хүчээр дарах гээд аймар их генерал гараад ирнэ.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/4/29
Цагаан байшин нь шатахгүй л бол барав
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.64] 2024/4/29
Ерөнхий сайд жагсаалтаар биш тойрогт өрсөлдөх гэж буй нь маш сайн байна.Ахин ерөнхий сайд хийвэл Женкогийн мафийг устгаж Монгол улсдаа буян болоорой.Тэр хуурай ах мах хамаагүй.Төрсөн ах чинь чирэгдээд явсан ч хамаагүй.Бүгдийг Монголын төлөө.
1 | 7 Хариулах
Зочин [66.181.182.179] 2024/4/29
Эргүү мал аа чиний ерөнхий сайд чинь Женкогийн гошного долоогч...мэдэх үү чи. Цахилгаан станц дээрээ 300 тэрбумын бонд босгуулсан, гурилын Милл хаус гэдэг үйлдвэртээ 47.6 тэрбумын тусламжийн хулгай хийсэн. Хэзээ МАН ингэж гадны хүнд мөнгө хялаалгадаг байлаа.
5 | 0 Хариулах
ORC [202.131.229.146] 2024/4/29
luivarchinguud n jagsaaltaar orj irehiimuu te
2 | 0 Хариулах
Зочин [203.98.76.69] 2024/4/29
Эд нар дотроос нэр хүндээрээ Сү.Батболд ах маань тасархай бнадаа. Сонгуульд явж яадийн нэрээ оруулчихаад л гадаадын эдлэндээ тарвалзаж бхгүй юу.
0 | 5 Хариулах
Зочин [202.131.240.147] 2024/4/29
сү батболдыг яаж ичихгүй нэрийг нь дэвшүүлж чадаж байна аа, энэ ман. Ард түмнийг бол доромжилчих юм байна л даа. Ийм ёс зүйгүй хүнийг хасаач ээ.
6 | 0 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/4/29
Бүр нэг Сү-гээр хамаг гэрээ тонуулж ба йхдаа таарсан сэтгэхүй
2 | 0 Хариулах
Зочин [202.131.245.34] 2024/4/29
Гол нь ард түмний хайр хүндэтгэлийг хүлээх...
0 | 3 Хариулах
Зочин [133.106.218.25] 2024/4/29
Manand sanalaa ugvul mongol uls duusaa
3 | 0 Хариулах
Зочин [66.181.176.44] 2024/4/29
сумьяабазар сү батболд нар нэр цэвэр болж байна уу ийм янзаар нэр дэвшүүлбэл намаа татаж унагаан шүү намын даргаа
10 | 1 Хариулах
Зочин [202.131.245.34] 2024/4/29
УНАВАЛ САЙН Л БИЗ
8 | 0 Хариулах
Зочин [185.220.101.30] 2024/4/29
Бүтэн 8 жилд иргэдийн амьдрал улам бараан баргар, өвчин, харуусалтай он байсан шүү. За бас арай ч ийм дарангуй нийгэм урьд бас байгаагүй. Тэр Элбэгдоржийг шалгалаа, бүлэглэл гэсэн балай юмаар МАН тархи угаана гэвэл горьд. Тэрийгэн шалгана л биз, ял юмаа өгнө л биз. Харин Иргэд одоо байгаа амьдралаа л харчих. Таны амьдрал гэрэл гэгэнтэй байна уу. МАН-д санал өгөхгүй
30 | 0 Хариулах
Зочин [23.106.249.55] 2024/4/29
АН-ыханы хийсэн бүх хулгайг нь нийлүүлээд нийлүүлээд МАН-ын нэг нөхөрийн хаана ч хүрэхгүй гээд боддоо. Цар тахал албаар алдуулж өөрсдийн буудал, бизнес, эмнэлгүүдэд хүмүүс тусгаарлаж хэвтүүлж бөөн мөнгө хүүлсэн. Тэгснээ ард иргэдийг яаж хөл хорионд оруулж боомиллоо. Тархи угаалт их явж байсан. 10 саяаар шахсан эмийн багц нь 20$ ч хүрдэггүй.
3 | 0 Хариулах
Зочинм [66.181.182.52] 2024/4/29
Cү батболд дэлгэрсахйан бямбацогт чойжилсүрэн хүрэлбааьар гээд луйварчдаа болиочээ МАН
26 | 0 Хариулах
Зочин [202.126.89.209] 2024/4/29
🤮🤮🤮 ногоон автобус, данх, америк англи улсаас хулгайч цол авсан сү
16 | 0 Хариулах
Мөнхжаргал [59.153.113.242] 2024/4/30
Энэ Сүхбаатар гэдэг хүн хүүхдээ яагаад ийм бирид болгочихвол доо аймаар юм улс орноо самарч дуусгах нээ болиод өгөөч
0 | 0 Хариулах