Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 7.8 их наяд төгрөгт хүрч, өсжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 7.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 2.2 (38.7%) их наяд төгрөгөөр өсжээ.

Зарлага өсөхөд бараа үйлчилгээний зардал өмнөх оны мөн үеэс 1.3 (98.7%) их наяд төгрөгөөр, хөрөнгийн зардал 385.0 (57.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна гэж ҮСХ-ноос мэдээлэв.

Хөрөнгийн зардал энэ оны эхний дөрвөн сард 1.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 385 (57.4%) тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд барилга байгууламжийн зардал өмнөх оны мөн үеэс 377.8 (94.6%) тэрбум төгрөгөөр, тоног төхөөрөмжийн зардал 23.2 (16.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Харин бусад хөрөнгийн зардал 32.1 (27.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо