Уншиж байна ...

Дээдсийн тухыг дэргэдээсээ | Ауруг Гарден хотхон

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 9 сарын 7
Сурталчилгаа

Ауруг Гарден хотхон, Барилга экспо 2024

Түүхэн сурвалж бичгүүдээс үзвэл Их эзэн Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Эхэндээ улирал, малын бэлчээрээ даган дөрвөн ордоо дамнан нүүдэллэдэг байсан бол улс орны хүрээ тэлэх хэрээр суурьшиж, хүрээ хот болон хөгжсөн нь Ауруг Орд байжээ.

Эзэн хаан энэ орд дотор өөрийн захирч байсан улс орнуудаас татварт авсан хүнс, эд агуурсыг хадгалдаг байсан гэх ба Их гүрний эрдэнэс, хөрөнгийн сан байсан гэж үздэг байна. Бид энэхүү Агуу Аварга Орд - хот суурины бэлгэдлийг агуулан, оршин суугчдынхаа хэрэгцээ, тав тухыг бүрэн хангах Ауруг Гарден хотхоныг цогцлоон босгож байна.

Энэхүү төсөл маань 9 сарын 6, 7, 8-ны өдрүүдэд Буянт-Ухаа цогцолбор дахь Барилга EXPO 2024 үзэсгэлэнд оролцож байна. Та бүхэн үзэсгэлэнгээр зочлон манай А78 павилионд тухлан саатаж дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой. 

зураг
 

Логоны утга учир

Гурван од, гурван дэлбээ бүхий гүн хайрын бэлгэдэл алтан зул цэцэг нь үеийн үед эд баялаг, элбэг хангалуун байдлын бэлгэдэл байсаар ирсэн бөгөөд үнэнч сэтгэл, гоо үзэсгэлэнгийн төгс зохицол юм. Логог бүхэлд нь ажиглавал бадамлах асах галын дөл харагдах ба энэ нь төгс тогтвортой, хослол төгөлдөр сайхан амьдралын гал голомтыг танд болон таны гэр бүлд хүсэн ерөөж байгаа билээ.

Цэвэр агаартай бүс

Манай хотхон Улаанбаатар хотын Богд уулын хормой, Нүхтийн задгайн аманд, хамгийн утаа багатай, цэвэр хөрстэй хэсэгт байршиж байгаа ба нийт 3.2 га талбайд гадна болон дотор талдаа хамгийн орчин үеийн тохижилттой, нэн ухаалаг удирдлагын цогц шийдэлтэй, оршин суугчдадаа ээлтэйгээр төлөвлөгдсөн нийт 1100 айлын 7 блок төсөл билээ.

зураг
 

Технологийн шийдэл

Сайн чанарын бүрэн бетон цутгамал, нар салхи, цас бороонд гандаж өнгө нь хувирдаггүй, цэвэр металл болон шилэн фасадтай, өргөн цэлгэр цонх болон тагтны цонхны ирмэгийн шилийг матаж нугалан дугуйруулж хийсэн архитектурын Арт деко хэв маягийн тансаг, үзэмжтэй шийдэлтэй чанартай баригдаж байна. Мөн бид сүүлийн үеийн технологийн хөгжлийн баталгаа болсон 3 давхар хатаалгатай шилийг ашиглаж байгаа ба уг шил нь гаднаас тусах нарны хэт ягаан туяаг буцаан ойлгож, дулаан алдагдал тэг хувьтай буюу дээд зэргийн технологиор барьж байна.

зураг
 

Байгалийн материал

Европын улс орнууд яагаад зэс голтой усны хоолой хэрэглэдгийг та мэдэх үү? Учир нь зэс хоолой нь энгийн усны хоолойнууд шиг элэгдэж, усны бүтцэд нөлөөлдөггүй ба практик талаасаа даралт, халуун, зэврэлтэд маш тэсвэртэй байдаг. Бид энэхүү давуу  талуудыг харгалзан хотхондоо Герман улсаас оруулж ирсэн зэс голтой хоолойг ашиглаж оршин суугчдынхаа эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулахыг зорьж байна.

Мөн амьдрах байраа сонгоход маш чухал нэг хүчин зүйл байдаг нь байгалийн гэрлийг гэр дотор саадгүй нэвтрүүлэх юм. Энэ ч утгаараа хотхоны байрнууд маань урдаасаа хойш чиглэлтэй урт үргэлжилсэн байрлалаар буюу айл бүрд байгалийн нарны гэрэл сайн тусаж байхаар төлөвлөгдсөн билээ. Нарны гэрэл гэрт туссанаар чийг, элдэв нян бактери зэргийг устгаж гэрийн тав тух, цаашлаад эрүүл мэндэд тустай.

зураг
 

Гэр бүлийн хэрэгцээт сургууль үйлчилгээ, гадна тохижилт

Хүүхдийн цэцэрлэг, сургууль гэртэй ойр байх нь эцэг эхэд төдийгүй хүүхдэд өөрт нь ч амар, тав тухтай байдаг. Ауруг Гарден хотхон маань дотроо хамгийн орчин үеийн шийдэл бүхий монтессори арга барилаар хичээллэх 350 хүүхдийн цэцэрлэгийн зориулалтын байртай байхаар төлөвлөгдсөн. Тус цэцэрлэгт бага насны хүүхдүүдийн биеийн өсөлт хөгжлийг дэмжих, насны ангиллаар тоглуулах, сайн чанарын зориулалтын бүрэн модон тохижилттой гадаа тоглоомын талбай зэргийг шийдэж өгсөн байх болно.

зураг
 

Мөн хотхоны маань эргэн тойронд дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөртэй, чанартай сургалттай сургуулиуд байна. Тухайлбал, TomYo School of Ulaanbaatar, математикийн лаборатори, англи хэлний эрчимжүүлсэн сургалттай Олонлог сургууль, Япон, Англи хэлний олон улсын хөтөлбөртэй Номт Наран сургууль зэрэгтэй ойрхон байршилтай нь танд цаг зав энергиэ хэмнэх давуу талыг олгоно. Бид бүх насны оршин суугчдадаа ээлтэй байх үүднээс

  • Өсвөр насныхан, залуус хичээллэж тоглох иж бүрэн сагсан бөмбөгийн талбай,
  • Салхилах гадаа талбай,
  • Цэнгэг устай горхи,
  • Романтик орчин бүхий гүүр,
  • Хосын дүүжин сандал, савлуур,
  • Цэцэрлэгжүүлсэн ногоон талбай,
  • Тэжээвэр амьтдад зориулсан тусгай зүлгэн талбай зэрэг гадаа тохижилтыг дээд зэргээр анхаарч та бүхэндээ бэлдлээ.

Бид оршин суугчдынхаа тав тухыг эн тэргүүнд тавин дотоодын нэр хүндтэй сүлжээ супермаркет, олон улсын франчайз кофе шоп, сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй фитнес танхим, мөн олон улсад багшлах эрх бүхий мэргэжлийн багштай иогийн студио, олон жилийн туршлагатай чадварлаг ажилтнуудтай трэнди үсчин, гоо сайхны салон болон хамгийн чухал даралт үзэх, жин үзэх, суун амарч тайвшрах хэсэгтэй үйлчилгээт эмийн сан зэргийг бэлдэж байна.

зураг
 

Барилгын компани

Манай хотхоныг бүтээн босгож буй Топ зам компани нь 2003 оноос эхлэн барилгын салбарт ажиллаж байгаа ба 2800 мкв талбайтай шилэн хийц, цонх, хаалганы үйлдвэртэй. 2008 онд Шилэн фасадны үйлдвэрээ эхлүүлж одоогоор Солонгос, Герман технологийг нэвтрүүлж үйлдвэрлэлээ улам сайжруулж байна. “Топ зам” компани нь нийт 4000 гаруй орон сууцны төсөл дээр ажилласан ба Ханбогд, Арвай, Аurug View зэрэг барилгын төслүүдийг цаг хугацаанд нь чанартайгаар барьж гүйцэтгэсэн ба одоо Ауруг Гарден төслийг хэрэгжүүлж байна.

зураг
 

Байрны сонголтууд

Нийт 7 блок барилгын 2 блок нь 12 давхар ба бусад 5 блок нь 16 давхар ба нэг давхарт ердөө 5-6 айлтай байхаар төлөвлөгдсөн 40м2, 56м2, 62м2, 72м2, 80м2, 92м2 гэсэн нийт 6 сонголттойгоор зохион байгуулагдсан байна.

Байршил: Улаанбаатар хот, ХУД 8-р хороо, Нүхтийн задгай ам, төв замаас урагш 700м.

Борлуулалтын алба: 8888-4621, 8888-7674, 8811-6611

Таны амьдралын шинэ дурсамжууд эндээс эхлэх болно.

Here’s to a New home,
                   New adventure,
                   New memories

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.