ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол хамгийн өндөр байна

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 9 сарын 6
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хэмжээнд 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар мопед, скүүтер, цахилгаан дугуй /surron/-аас үүдэлтэй осол гэмтэл нийт 523 тохиолдол бүртгэгджээ.

Нийт тохиолдлын 337 буюу 64.4 хувь нь эрэгтэйчүүд байгаа бол, насны хувьд 216 буюу 41.3 хувийг 0-18 насныхан эзэлж байна.

Шалтгааны хувьд, скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх тохиолдол 92.9 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал:

  • Скүүтертэй зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх - 486 (92.9%)
  • Цахилгаан дугуйтай /суррон/ зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх - 20 (3.8%)
  • Мопедтой зорчигч зам тээврийн осолд орж гэмтэх - 17 (3.3%)

Мөн нийт тохиолдлын 124 буюу 49.9 хувийг скүүтерээс унаж гэмтэх шалтгаан эзэлсэн бол, 5-14 насанд өндөр хувьтай байна.

Скүүтертэй зорчигч бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гэмтэх тохиолдол 97 буюу 45.3 хувийг эзэлж буй бөгөөд ихэнх нь 15-24 насныхан байна.

Явган зорчигч скүүтерт мөргүүлж гэмтэх тохиолдол нийт 19 бүртгэгдсэн бөгөөд 5-9 болон 50-54 насныхан өндөр хувийг эзэлж байна.

Цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтэл нийт 20 буюу 85 хувийг эзэлж байгаа бол, ихэнх нь 10-29 насныхан байна.

Мопедоос үүдэлтэй осол гэмтлийн тохиолдол нийт 17 бөгөөд 15-аас дээш насныхан дунд түгээмэл тохиолдож байна.

Скүүтер болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн нийт тохиолдол нийслэлд илүү их бүртгэгдсэн бөгөөд байршлаар нь авч үзвэл, 465 буюу 88.9 хувь нь гудамж, нийтийн зам талбайд бэртэж гэмтжээ.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт 2022-2024 оны эхний долоон сарын байдлаар, скүүтер болон цахилгаан дугуйнаас /surron/ үүдэлтэй осол гэмтлийн улмаас нийт 523 хүн яаралтай тусламж авсан бөгөөд үүний 25 (4.8%) нь хэвтэн эмчлүүлсэн байна. 

Хэвтэн эмчлүүлэгсдийн 60 хувь нь 0-18 насны хүүхэд байгаа бол, үлдсэн нь насанд хүрэгсэд байна. Эдгээрээс 22 (88%) нь мэс засал эмчилгээ хийлгэсэн бөгөөд 40.9 хувь нь шуу ясны хугарал, 27.3 хувь нь шилбэний хугарал, 13.6 хувь нь дунд чөмөгний хугарлыг засаж бэхлэх мэс заслын тусламж авчээ.

 

Эх сурвалж: ГССҮТ

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
28 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [59.153.112.55] 2024/9/7
Энэ скүүтрийг хичнээн жил ярилаа энэний ард бас нэг том хулгайч л нуугдаж олон хүүхдийн эрүүл мэндээр тоглож бнадаа ил гаргаад ирэх сэтгүүлч алга уу
0 | 0 Хариулах
zochin [202.55.188.120] 2024/9/7
Skuutertenguudiin orond ene Lalariin mototsiklchinguud gemteld orj baihdaa taarsan gulugnuud bna lee.
0 | 0 Хариулах
Зочин [202.131.231.196] 2024/9/7
МАШИНТАЙ ХҮН ХҮН БУСАД НЬ ХҮН БИШ ЮМУУ? ХАРИН Ч НЭГ ЭГНЭЭ ЗАМАА МОТО, СУРРОН, ДУГУЙНД ЧӨЛӨӨЛЖ ӨГ, БАЙГАЛЬ ОРЧИН ЭДИЙН ЗАСАГТ ХЭМНЭЛТТЭЙ.
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/9/6
сайн байцгаана уу. АР ТАЛАА~БАРУУН ЗҮҮН ТАЛУУДАА ХАРАХ ТОЛИНУУДГҮЙ, НЭМЭЭД, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ГЭХ ТӨРӨЛД ОРДОГГҮЙ ТӨДИЙГҮЙ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙГЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛООД ДҮРМИЙНХЭЭ ДАГУУ ЗОРИУЛТЫН ЗАМААР ЯВЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БАРИГЧ НАРТ~ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ НАРТ ГАЙ+ЛАЙ БОЛЖ ТЭДНИЙГ ГЭМТ ХЭРЭГТ ОРУУЛДАГ "ЭДГЭЭР ХАЧИН ЮМУУДЫГ" ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗАСМАЛ ЗАМААР ЯВАХЫГ ХАТУУ ХОРИГЛОЖ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЗОХИХ ХУУЛЬ БОЛГОНДОО ЗҮЙЧИЛЖ, ЗААВАЛ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ~ШААРДЛАГАТАЙ. ӨӨРСДӨӨ Ч АМИА АЛДАХ, ЭСВЭЛ БИЕ МАХБОДЫН ГЭМТЭЛ НАСААРАА АВАХ, ТЭГСНЭЭ, ӨӨРӨӨСӨӨ БОЛЖ, ИНГЭЭД ЗОГСОХГҮЙ!!!, САЙН ДУРААР+ЗОРГООРОО+ САНААТАЙГААР+БОДЛОГООР БУСДЫГ ҮЛ ОЙШООЖ~ЭС ХҮНДЭЛЖ, ТЭНЭГЛЭЖ ХИЙСЭН ХЭРЭГТЭЭ~ҮЙЛДЭЛДЭЭ БУСДЫГ ТАТААД ОРУУЛДАГЧИД БОЛОХ ЭДГЭЭР ХАЧИН ЮМУУДЫГ!!!!!!!! ХАМЖААРГАТАЙ БОЛГОВОЛ ТААРНА. ЖИЧ: ХЭРЭВЗЭЭ НАДТАЙ, НАМАЙГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦООД~ХУУЛИАРАА~ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМЭЭРЭЭ ЯВЖ БАЙХАД ХАЖУУ ХАВИРГААС ГЭВ ГЭНЭТ ГАРЧ ИРЖ "1. ОСОЛД, 2. АВААРТ, 3.ОНХОЛДОЛТ, 4. МӨРГӨЛДӨӨНД,
0 | 0 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2024/9/7
5. ШАРВАЛТАД, 6. БУСДЫН ЭД ХӨРӨНГИЙГ ГЭМТЭЭЛТЭД, 7. ХЭН НЭГНИЙ АМИНД, 8. ХЭН НЭГЭНГ ГЭМТЭЭЛТЭД ГЭХЧЛЭН АЛЬ НЭГ РҮҮ ХҮРГЭЖ ОРУУЛАХ ЮМ БОЛ!!!!!!!!!!!!, БИ ЯАСАН Ч~ЯАГААД Ч ХЭРЭГТЭН НЬ~БУРУУТАН НЬ БОЛОХГҮЙ!!!!!!!. ҮХЭЖ БАЙСАН Ч БОЛОХГҮЙ!!!!!!!!!!. ИЙМ ҮР ДАГАВАРТ~БАЙДАЛД~НӨХЦӨЛД ОРУУЛСАН+ХҮРГЭСЭН "ТЭРХҮҮ ХАЧИН ЮМЫГ ГЭМТ ХЭРЭГТЭН ГЭЖ ҮЗНЭ". ХЭРЭВЗЭЭ "УГ ХАЧИН ЮМ ӨӨРӨӨ ГЭМТЭЖ Ч ЮМУУ ҮХЭЖ ҮРЭГДВЭЛ" БИ БУРУУТАН НЬ БОЛОХГҮЙ!!!!!!!!!!!!!. ХАРГИС~ХЭРЦГИЙ ГЭНҮҮ, ЮУ ГЭНЭВ, ТҮЙ Ч ХАМААГҮЙ АГААД, ӨӨРИЙГӨӨ "САЙН ДУРААР ГЭМТЭЭЖ Ч ЮМУУ~АМИА АЛДСАН ТЭРХҮҮ ЭТГЭЭДИЙН "ХОХЬ!!!!!!!!!!!!" БОЛНО БОЛОХООС, ХУУЛИАРАА~ДҮРМЭЭРЭЭ ЯВЖ БУЙ НАМАЙГ БУРУУТАН~ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ!!!!!!!!.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.177.57] 2024/9/6
Нэг хэсэг нь жолооны курс төгсөж замын хөдөлгөөний дүрэм баримталж тээврийн хэрэгсэлээ бүрэн бүтэн байлгаж замын хөдөлгөөнд бусдыг хүндэлж соёлтой оролцож байхад дундуур нь хүүхэд хүүхэд юу ч хамаагүй унааад ямар ч дүрэмгүй оролцоно гэхлээр юу болохов
0 | 0 Хариулах
Шүүхэд өг [103.57.95.190] 2024/9/6
Энэ скүүтэр гэж новш яагаад бидний замыг эзлээд, зорчих хэсгийг хааж олон 10, олон 100 гаараа зам талбай эзлээд, хүн явуулахгүй, хөлд тээгэлдээд байгаа юм бэ. Бидний тайван зорчих эрхийг алдагдуулж байгаа учир эрхээ хамгаалж скүүтэрийн компанийг шүүхэд өгье
1 | 1 Хариулах
Зочин [103.57.95.190] 2024/9/6
Энэ скүүтэр гэж новшийг үтэр түргэн зайлуулах хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.184] 2024/9/6
Скүүтер, сурроноо хориочээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.242] 2024/9/6
Хүүхэд дайрчих алчих шахам явах юм да. Тусгай хаалт хийгээд дотор нь явдаг болмоор юм
1 | 1 Хариулах
Эсэргүүцэж бн [103.57.94.226] 2025/4/17
18 аас доош настай бла гээд яадий өөрсдөө хүнийхаа замдээрээ яваач , дугуйн заман дээр өөрсдөө тэнэг юм шиг явчаад
0 | 0 Хариулах
Зочин [202.21.107.10] 2024/9/6
Архидалт, архи, архичидтай тэмцэхгүй байж л энэ тээврийн хэрэгслийг ад үзчих юм даа.((
1 | 1 Хариулах
Come on!!!!! [139.5.219.54] 2024/9/6
uuniig tsegtslehgui bol arai dendlee
0 | 1 Хариулах
эмээ [14.1.81.64] 2024/9/6
үхнэ гээд бхад зүтгээд бдг гөө мөн?!
0 | 1 Хариулах
Tumku [202.21.115.98] 2024/9/6
xoxi chin
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Ер нь бол УБ-аас бусад газар унаж боломжтой байгаа. гэвч тодорхой дүрэм хэрэгтэй. хаагуур явж болох дээр дүрэм хэрэгтэй. Жишээ нь явган хүн ихтэй үед ногоон парк дотор урцалдаад нарийхан замыг нь булаацалдаад яваад байх онцгүй байдаг. Хурдтай учраас явган хүмүүс айна цочно. мөн хэт ойрхон өнгөрдөг цувж явж мэддэггүй. Малгайгүй. Суррон нь бол бартаат замынх бол хот суурин дотор чарлуулаад явах боломжгүй байна. Ачаад хөдөө очоод бартаат замдаа унана биз. Энэ бас чанга дуутай зүүгддэг мотоциклд бас хамаатай байх ! Хот дотор чарлуулаад.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Хоривол зөвхөн хүн амын суурьшил их КВ мэтрт төдөн хүн амьдардаг суурин газар унахыг үүрд хориглох нь ч юу вэ тусгай замтай болтол төдөн жил хориглоно гэх хэрэгтэй. Хүн ам сийрэг суурин буюу аймаг суманд унаж болохоор юм хийгээрэй. Гол нь хамгаалалтын малгай шаардах.
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.122] 2024/9/6
Скүүтэрийнхээ хэмжээ төрлийг зааж өгч хэн хэдэн насныхан унахаар нэг мөсөн ангилж зохицуулахаа мартав. ганцхан өөрсдөдөө хэрэгтэй ганц егүүлбэр шургуулж батлуулдгаа болеж асуудлаа цогцоор нь цэгцтэй шийдэж хуульчлах нь чухал.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/9/6
Хотын дарга өлөн Нямбаатарын 120000 төгрөгөөр сольж буй боржин Хятaдад 3000 төгрөгөөр зарж байх юм! Хамгийн хачин нь хэн ч үүнийг тоохгүй юм🤔
1 | 1 Хариулах
Зочин [202.9.46.102] 2024/9/6
Хохино.
1 | 0 Хариулах
Зочин [203.217.139.240] 2024/9/6
Машинтай ч явж болохгүй, скүүтертэй ч явж болохгүй, явган ч явж болохгүй үнэхээр хэцүү хотыг монголчууд байгуулжээ. Асар уудам нутаг дээр дөрвөн сая ч хүрэхгүй хүмүүс амьдардаг. Монголд амьдрах хэцүү байна гээд хоёрхон жилийн дотор гурван ч найз маань АНУ, Герман, Австри явчихлаа. АНУ явсан найз хүрээд ир, бүх юмыг чинь бэлдээд өгнө гээд байдаг. Явмаар ч юм шиг санагдаад байх чинь ээ, хө.
4 | 0 Хариулах
Зочин [103.168.34.115] 2024/9/6
Явоо яв2 аштай юу даа
2 | 2 Хариулах
zochin [103.57.93.251] 2024/9/6
JET ntr gesn zolbin scooteriig odoo boliul2 hunii mungu mash ih iddeg yamr ch contact bhgui llriin scooter
3 | 0 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/9/6
Монголын нууц товчоонд бичихдээ урьд Монголыг боржигин овог захирч байв гэжээ. Монголын нууц дансанд бичсэнээр бол одоо Монголыг боржуурчин овог захирдаг болжээ...
2 | 0 Хариулах
Зочин [122.201.31.74] 2024/9/6
Машин хараад зам гарах гэж байтал нөгөө талаас урсгал сөрөөд явж байсан сурронд мөргvvлэх шахсан. Унаж явсан пацан "замаа хараач!" гэж над руу орилох юм. Гvйгээд гvйцдэг бол очоод зодчихмоор л байлаа. Монголд нээрээ аархсан, таахалзсан оркууд улам л ихэсээд бна уу даа?
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.164] 2024/9/6
Яагаад жолооны үнэмлэхийг насанд хүрсэн хүнд өгдөг гэж бодож байна? Бод бод
0 | 0 Хариулах
shudargiin tuluu zutgesen ch [59.153.114.42] 2024/9/6
huchrehgui bnoo yadiin
1 | 1 Хариулах
ЗОЧИН [66.181.190.80] 2024/9/6
АВТОЗАМ ДЭЭР МАШИН МОТОЦИКЛЬ Л ЯВАХ ЁСТОЙ. ДҮРЭМ МЭДЭХГҮЙ ТОЛЬГҮЙ ДУГУЙ СКҮҮТЕРТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУД ЯАЖ ЯВЖ БОЛОХ ЮМ БЭ. ТЭНЭГ ЮМ ШИГ СҮЛЖИЖ ЯВДАГ. ГЭНЭТ Л ХАЖУУНААС ГАРЧ ИРДЭГ. МӨРГҮҮЛЭХ НЬ ТОДОРХОЙ. ЦАХИЛГААН ДУГУЙ СКҮҮТЕРИЙГ МӨН ЯВГАН ХҮНИЙ ЗАМААР ЯВУУЛХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ЯВАХ ЗАМЫГ НЬ 100% ШИЙДЧЭЭД ЯВУУЛ.
6 | 0 Хариулах