ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Батсайхан: Жил бүр л замын хажууд ахуйн хогтой холилдсон шаврыг уул шиг овоолсныг иргэд анзаардаг байх

Б.Манлай
2024 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын хэмжээнд 112 км урт зам, талбайн борооны ус зайлуулах шугам, 8,000 гаруй шүүрт худаг байдаг бөгөөд лаг хагшаасыг цэвэрлэх ажил үргэлжилж байгаа аж. Эдгээрийг жилд хоёр удаа цэвэрлэдэг байна.

Энэ талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын ерөнхий инженер С.Батсайхан "Нийслэлд 112 км урт зам, талбайн борооны ус зайлуулах шугам, ус хүлээж авах 8,000 гаруй шүүрт худаг бий. Ус хүлээж авах худгуудыг хавар, намарт хоёр удаа цэвэрлэдэг юм. Бороо орсны дараах лаг хагшаасны цэвэрлэгээ гээд жилд дөрвөн удаагийн цэвэрлэгээ хийгддэг. Энэхүү цэвэрлэгээний ажилд 20 гаруй засварчин, инженер техникийн ажилтан, лаг хагшаас ачих машин, ус шугам хоолой угаах өндөр даралтат машинтайгаар оролцдог юм.

Жил бүр л замын хажууд ахуйн хогтой холилдсон шаврыг уул шиг овоолсон байдгийг иргэд анзаардаг байх. Үүнийг араас нь машин ачиж авдаг юм. Өчигдөр Нисэх, Яармагийн замыг цэвэрлэж байх үеэр цахим орчинд буруу мэдээлэл цацагдсан байна. Ус зайлуулах шугам, хоолойгоос гарсан лаг хагшаасыг араас нь машин ачиж, Цагаандаваа болон Улаанчулуутын хогийн цэгт хүргэдэг.  

8,000 гаруй худгийг засварлах, шугам угсралтын ажил шөнийн цагаар ч хийгддэг.

Нарны замын ус зайлуулах суваг нь хажуугийн бордюрын нүхээр усыг гадагшлуулах, тагийг нь сөхөж лаг хагшаасыг цэвэрлэх хийцлэлтэй.

Замын хучилт тавих гээд бордюр өндөр тавьсан байх хэсгийг харсан иргэд хэт өндөр бордюртай байна гэхчлэн ажил хийж байх явцад буруу мэдээлэл цахим орчинд цацаж, нийгэмд бухимдал үүсгээд байх юм" гээд зам талбайн борооны ус зайлуулах шугам, үерийн хамгаалалтын далан руу хог хаяхгүй байхыг захив.

77200200 утсаар 24 цагийн турш иргэдээс борооны ус зайлуулах шугам, хоолойтой холбоотой гомдол мэдээллийг хүлээж авдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
5
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
12 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.90.155] 2024/9/7
Та нартаа баярлалаа.....хийсэн ажлаа сошиалаар тавихгүй болохоор ,бид нь мэддэггүй байх нь....маш олон хөдөлмөрч хүмүүсдээ баярлалаа....20-иодхон хүн ажилладаг гэхээр, бас ч гэж сайн байна шүү
0 | 0 Хариулах
777 [202.55.188.86] 2024/9/7
Хаа сайгүй овоолсон ялзарсан хог ялаа батгана шаваад байж байхад хажуугаар өнгөрч яваа хүмүүс нь гарт барьж яваа хогоо хаяна.Ямарч сэтгэл байхгүй улс орондоо гэсэн Түй ч үзэл байхгүй.Ийм байж сошиолоор олон долоон юм их хуцах юмаа.Хогоо хогийн саванд хийхээс л таны эх орноо хайрлах хайр эхлэх бус уу? Саяхан Төрийн дээд тэргүүтний айчилалын өдрүүдэд ордонд ард Чингисийн музейн өмнө овоолсон лаг шавар хог новш байсан .Дэргэдүүр нь өнгөрсөн гадаадынхан зургийг аваад байгаа харагдсан.Би хотын шуурхай албанд хэлж шуурхай ачуулсан да.Ер нь хэн ч байсан та Монгол улсын иргэн л юм бол буруугийн хажуугаар дуугай битгий өнгөрч байгаарай!!!
0 | 0 Хариулах
Зочин [66.181.186.95] 2024/9/7
ТҮК ийн ажилчдын цалинг нь нэмсэн гээд сайжирсан юм огт алга. Улаанбаатар хот үнэхээр хог ихтэй заваан байна. Ажлыг нь сайн хийлгээч ээ.
0 | 0 Хариулах
Зочин [103.57.95.98] 2024/9/7
Ажиглаад байхад цэвэрлэдэг хүмүүс нь замын шороог шүүрдээд хийчихдэг юм байна лээ. Зарим шууд хийнэ. Зарим нь мэдэн будилсан царайтай дээгүүр нь шүүрээд өнгөрдөг.
0 | 0 Хариулах
Нийслэлийн иргэн [202.126.88.189] 2024/9/7
Ажлаа сайн хийл дээ. Бидэнд тэр ус зайлуулах систем ямар хамаатай юм вэ. Бороо их орвол шавраа ойрхон ойрхон ухна. Цас орвол мөн давсаа цацна шүү дээ ажлаа сайн хийхгүй л байна даа. Олон долоон юм яримааргүй байна шүү.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.178.119] 2024/9/6
сансарын Имартын гүүрэн доорх замын ус зайлуулах суваг бөгөлөрөөд бараг жил гаран боллоо.тэрүүгээр цэвэрэлгээ хийж байгаа түк ынханд хэлдэгл юм. зам нь эвдэрч дууслаа.
0 | 0 Хариулах
💩 [66.181.185.82] 2024/9/6
hajuu oir ni tsul shavar zasaj tseementleegui haltuur hujaa hiisen yum chini tegne bizde
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.123] 2024/9/6
Энэ хүмүүсийн хийж бгаа ажлыг ойлгож хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.бүгд л дуртай газраа хог хаяж байдгаа больчих.эд нар цэвэрлэх үүрэгтэй ч та хог хаях эрх бхгүй шүү.хэдхэн хүн цэвэрлэдэг бусад нь бүгд хог хаядаг бж таарахгүй.
5 | 0 Хариулах
иргэн [202.179.25.234] 2024/9/6
хүмүүс санаж байгаа бх Лав 3,4 хороололд 10 жилийн өмнө чулуун бродюраа цементэн болгож сольж билээ . мөнгө идэээд байгааг харааад суух уу
3 | 0 Хариулах
Зочин [103.212.117.89] 2024/9/6
Уучлаарай жилд хоёрхон удаа хангалтгүй байнаа, угаасаа танай байгууллага хотыг усанд автуулахгүй байх үүрэгтэй биз дээ, байнга цэвэрлэх хэрэгтэй. Хот усанд автангуйт л хотын дарга буруутан болдог угтаа бол та нар ажлаа муу хийж байгаагынх шүү. Харин ч хотын дарга нь усанд аврахаар нь шийдэл олох гээд л өмнөөс нь загнуулаад гүйгээд байгаа
3 | 1 Хариулах
Зочин [202.126.91.157] 2024/9/6
Хотын дарга өлөн Нямбаатарын 120000 төгрөгөөр сольж буй боржин Хятaдад 3000 төгрөгөөр зарж байх юм! Хамгийн хачин нь хэн ч үүнийг тоохгүй юм🤔
2 | 0 Хариулах
Зочин [202.126.90.163] 2024/9/6
TUK-n ajilchid shoroogoo shuurdej hiij baihiig zunduu harj bailaa
8 | 0 Хариулах