• 6 сарын 13, Баасан

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа "World Masters Games" тэмцээнээс таван алтан медаль хүртжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 23
IKON.MN
Зураг зураг

Энэ сарын 17-ноос 30-ныг дуустал Тайванийн Тайпэй болон Шинэ Тайпэй хотод ахмадын олимп буюу "World Masters Games" болж байна.

Дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээн цар тахлын улмаас 2021 онд болоогүй юм. Хамгийн анх 1985 онд Канадын Торонто хотод нээлтээ хийж байсан тус наадамд өдгөө 35 спортын төрлөөр 108 орны 25,049 ахмад тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорьж буй.

Манай улсаас хөнгөн атлетикийн төрөлд Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Раднаа гүйлтийн төрөлд таван алтан медаль хүртлээ.

зураг
 

Тодруулбал өдгөө 91 настай Ц.Раднаа гуай богино зайн 100, 200, 400 метр болон дунд зайн 800, 1,500 метрийн зайд түрүүлжээ. 

Өчигдөр эрэгтэйчүүдийн 800 метрийн уралдаанд 80+, 85+, 90+ насны таван тамирчин оролцоход Ц.Раднаа 3:43.30 минутад замаа дуусгаснаар тав дахь алтан медалиа хүртсэн аж.

 

Ц.Раднаагийн замаа дуусгасан хугацаа:

  • 100 метрийн 90+ насны ангилалд: 17.69 секунд
  • 200 метрийн 90+ насны ангилалд: 36.33 секунд
  • 400 метрийн 90+ насны ангилалд: 1:32.05 минут
  • 800 метрийн 90+ насны ангилалд: 3:43.30 минут
  • 1,500 метрийн 90 насны ангилалд: 7:59.41 минут
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
60
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
20 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [122.201.31.179] 2025/5/24
Биширмээр хүн юм аа
0 | 0 Хариулах
Зочин [202.55.188.104] 2025/5/24
Гайхалтай хүн юм аа.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.159] 2025/5/23
Би Раднаа гуайд атаархаад юунаас дутдаг юм гээд их тэнгэрийн далбаат ууланд гараад буцаж буугаад баян зүрхийн гүүр хүртэл явлаа. Бие сайжирч гийгүүлэхгүй улам л дордоод байх юм. Ямар хүн гэж ийм мундаг биетэй ийм сайхан насалдаг байна аа. Би одоо 65 тай. Тэгэхэд хадан гэр ч ойрхон юм шиг санагддаг боллоо. Дал хүрчих юмсан
0 | 0 Хариулах
Э [202.126.89.156] 2025/5/23
Энэ хүний асар их хөдөлмөрийг нь өндөр үнэлж "Хөдөлмөрийн баатар" цол олгоочээ!
1 | 0 Хариулах
Зочин [203.91.115.53] 2025/5/23
Гайхалтай. Өөр хэлэх үг алга. Баяр хүргэе!
3 | 0 Хариулах
Иргэн [66.181.180.70] 2025/5/23
Холын зайн гүйлт, холын зайн дугуй, цана тэшүүрийн спортоор зөвхөн тэвчээртэй гүргэрүүд хичээллэдэг юм билээ шүү!!! Түүнээс биш спорт тоглоомын спорттой харьцуулашгүй!!!
1 | 0 Хариулах
Зочин [59.153.87.51] 2025/5/23
Хэдэн тэрбум хүнээс олигтой гүйчих 90 с дээш настан байхгүй гэж бодохоор
0 | 0 Хариулах
Зочин [139.5.216.233] 2025/5/23
Ийм өндөр настнууд болхоор оролцогчид нь ч их цөөхөн 2-3 хүн бдг бхда мэдээж хүн болгон ингэж чадахгүйлдээ
2 | 1 Хариулах
505 [192.82.92.204] 2025/5/23
Yostoi mundag, baharhaltai
1 | 0 Хариулах
MGl [202.126.90.246] 2025/5/23
91 tei hugshin gehed mani meteesee iluu sportlog bn shu
4 | 0 Хариулах
MGl [202.126.90.246] 2025/5/23
mundag
2 | 0 Хариулах
Зочин [157.15.7.113] 2025/5/23
Өмнөговийнхон хөнгөн атлетикт яагаад мундаг байна бэ? Раднаа, Сэр-Од, Мөнхзаяа бүгд өмнөговийн нөхдүүд байх юм.
2 | 0 Хариулах
Антропологи сонирхогч. [203.91.119.178] 2025/5/23
Булчин 2 янз байдаг ба удаан агшдаг, түргэн агшдаг гэж хуваагддаг. Түргэн агшдаг булчин ихтэй хүмүүс огцом хурд, хүч, тийрэлт авахдаа сайн байдаг ба гол төлөв 100, 200 метрийн гүйлт, сагс зэрэг спортуудад сайн байдаг. Муу тал нь хурдан булчин нь хурдан ядардаг. Баруун африк гаралтай хүмүүст ийм булчин сайтай байдаг ба, америк тивлүү боолын худалдааны үед голдуу баруун африкаас авчирж байсан нь өнөөдөр эдгээр спортуудад ноёлж байна. Харин удаан агшдаг булчин ихтэй хүмүүс нэг хэмийн хөдөлгөөнийг жигд хийхэд сайн байдаг ба булчин нь ядардаггүй. Өнөөдөр марафонд эфиоп, кенийн тамирчид тэргүүлдэг ба эдгээр хүмүүст удаан агшдаг булчин давамгайлдаг. Манай өмнөговь аймгийнханд удаан агшдаг булчин бусад аймгийнхнаасаа илүү байж магад юм байна даа
1 | 1 Хариулах
Зочин [139.5.217.57] 2025/5/23
Багаасаа говийн элсэн хөрсөн дээр явж байсан нь нөлөөлсөн байж болохуу?
0 | 0 Хариулах
Зочин [202.131.245.194] 2025/5/23
УБ марафоныг Раднаа гуайн нэрэмжит болгочвол бараг таарах юм даа.
7 | 0 Хариулах
Зочин [104.232.37.70] 2025/5/23
Манай байрны лэндлорд тайванаас америкт цагаачилж ирсэн өвөө байдаг. 60-аад онд ахлах ангид байхад нь дээд ангийнх нь атамандах, дэглэх энэ тэр юмс бас байсан гэнэ. Тэдний ангид нэг монгол сурагч байж. Тэр ангиасаа ганцаараа дээд ангийнхантай зодолдсоор байгаад тэдний ангийг оролдхоо болиулсан гэнэ. Раднаа гуайн гүйхийг сая ТВ-гээр үзсэн л гэнэ. Танай монголчууд бол ази царайтай мөртөө өөр биетэй, зоригтой хүчтэй хүмүүс, би түрүүлсэнд нь гайхаагүй гэж авсан хаха.
9 | 0 Хариулах
Зочин [45.84.107.47] 2025/5/23
Эрүүл амьдралын хичээл зааж байгаа сайхан буурайдаа улам бүүр урт наслахыг хүсэн ерөөе!
3 | 0 Хариулах
ЗОЧИН [59.153.112.206] 2025/5/23
90 ГАРСАН ХӨГШИН ИНГЭЭД ГҮЙГЭЭД УРАЛДААД ТҮРҮҮЛЭЭД ЯВЖ БАЙНА ГЭДЭГ ГАЙХАМШИГ ШҮҮ. МАНАЙ ИХЭНХИ ЭРЧҮҮД 50 ХҮРЭЭЛ ҮХДЭЛ ЦАРАЙЛДАГ. ХҮН ХИЧЭЭВЭЛ УРТ УДААН ЗАЛУУ НАСАА ХАДГАЛЖ БОЛНО.
2 | 0 Хариулах
Зочин [202.9.47.28] 2025/5/23
Эрүүл мэндэндээ арчаатай өвөө байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.254] 2025/5/23
ӨВӨӨ СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛИЙН АЛТАН МЕДАЛИЙГ ХУУ ХАМЛАА ШҮҮ 👍 БАХАРХАЛ 👏🏻👏🏻👏🏻
11 | 0 Хариулах