Наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар Хараа/Баруунхараа/, Туул/Улаанбаатар/, Орхон/Орхон/, Халх/Сүмбэр/ голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-15 см нэмэгдсэн байгаа талаар цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.
Мөн Хархираа гол Тариалан сум орчимд үерийн түвшинг 22 см даван үерлэж байгаа юм байна.
Маргааш буюу наймдугаар сарын 06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа аж.
Иймд хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, сайр, гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж болзошгүй тул иргэд үерийн аюултай бүсээс хол газар зусах, гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын эрэг хөвөөнөөс зайдуу, үерийн буулт бүхий газарт отоглож хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв.
Үертэй голуудын мэдээлэл:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!