Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

Маргааш нээлтээ хийх Дэлхийн спортын наадамд Монголын 9 тамирчин өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Олимпын бус төрлийн Дэлхийн Наадам (World Games) маргааш БНХАУ-ын Чөндү хотод нээлтээ хийнэ.

Тус тэмцээнд Монгол Улсаас таван спортын төрөлд есөн тамирчин оролцохоор өнөөдөр урд хөршийг зорьжээ. Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өчигдөр Биеийн Тамир Спортын Улсын Хороо (БТСУХ)-нд болж, Төрийн далбааг гардуулан өгсөн юм.

Монголын багийн тугчаар пауэрлифтингийн тамирчин Т.Сайфолла сонгогдлоо. ДАШТ-ий мөнгө, хүрэл, тивийн аваргаас таван алтан медаль хүртсэн Т.Сайфолла 2021 онд болсон Дэлхийн наадамд мөн тугчаар оролцсон билээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд: 

  • Б.Нарантуяа - Зургаан улаантай снукер бильярдын эмэгтэйчүүдийн ангилалд
  • Г.Өлзийбат, Л.Олонбаяр, Г.Монголжин, Ч.Түвдэнтарваа - Жюү жицү
  • Э.Номинтуяа, У.Анужин - Самбо
  • Э.Болор-Эрдэнэ - Дуатлон
  • Т.Сайфолла - Пауэрлифтинг