Америкийн нэртэй рэппер Снүүп Дог ирэх онд нээлтээ хийх Италийн "Милан-Кортина 2026" өвлийн олимпод өрсөлдөх АНУ-ын багийн хүндэт дасгалжуулагчаар ажиллахаар болжээ.
Нэрт дуучны дэмжлэг америкчуудын цагаан олимпод үзүүлэх амжилтад нөлөөлнө гэж үзэж байгаагаа АНУ-ын Үндэсний Олимпын Хороо (ҮОХ) болон Паралимпын Хорооноос гаргасан албан мэдэгдэлдээ онцолсон байна.
Энэ талаар нэрт дуучин эр "Олимпод оролцох тамирчид бол жинхэнэ одод. Би зүгээр л хөгжөөн дэмжих, урам зориг өгөх зорилготой" гэв.
Жинхэнэ нэр нь Кэлвин Кордозар Бродус Жюньор болох Снүүп Дог 2028 оны зуны олимпын наадмыг зохион байгуулах Лос-Анжелес хотын уугуул юм. Өнгөрсөн жил тэрбээр Парисын олимпын бамбарын буухиаг дамжуулахад оролцсон удаатай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!