Уншиж байна ...

"Урт хугацааны төсөл учир урьдчилж бүх мэдээлэл бүрэлдэхгүй. Техник, эдийн засгийн боломж, өгөөжтэй газрууддаа судалгаа хийж ТЭЗҮ боловсруулдаг"

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 55 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаарх нотлох баримтыг шинжлэн судлах УИХ-ын Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр "Оюу толгой" компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "Оюу толгойн бүлэг орд нь нэг биш дөрвөн тусдаа биетүүдийг хамаарч байгаа. Оюут, өмнөд Хюго, Хюго даммет, Херуга гэсэн дөрвөн биетээс бүрддэг. Одоо олборлолт явуулаад эхэлсэн байгаа хэсэг нь Хюго дамметын нэгдүгээр давхаргын 0 панел гэх хэсэг юм. 0 панелын нөөц хэдэн жилийн дараа шавхагдана. 

Гүний уурхай нь нэг талаас нь олборлолт, нөгөө талаас нь бүтээн байгуулалт байнга явагдаж байдаг. Хюго дамметын хоёрдугаар давхарга руу дараа нь өмнөд Хюгоруу орно. 60-70 жилийн дараа Херуга руу орно. Маш урт хугацаанд ашиглагдах том бүлэг орд юм. 

Урт хугацааны төсөл учир урьдчилж бүх мэдээлэл бүрэлдэх боломж байхгүй. Техникийн хувьд боломжтой, эдийн засгийн үр өгөөжтэй газрууддаа судалгаа хийж ТЭЗҮ боловсруулаад хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг. 

Ирээдүйд бүтээн байгуулалт явна. Хөрөнгө оруулалт шаардагдана. Үүнийгээ урсгал зардлаасаа санхүүжүүлээд явна" гэв. 

Геотехникийн нөхцөл байдал ТЭЗҮ10-т тусгаснаас илүү төвөгшилтэй, уурхайн загварыг зайлшгүй өөрчлөх шаардлагатай тулгарсан ба тухайн үед хамгийн чанартай, аюулгүй уурхайн загварыг ТУЗ-д танилцуулж батлуулж байжээ.   

ТЭЗҮ бол хөдөлшгүй зүйл биш харин үргэлж хөдөлдөг, ирээдүйн төсөөлөл таамаглал гэдгийг онцлов. Засгийн газрын журмын дагуу бид 5 жил тутам шинэчилж хүргүүлдэг аж. 

ТЭЗҮ 2010-аар юу бүтээсэн бэ?

  • Ил уурхай
  • Баяжуулах үйлдвэр
  • Хаягдлын далан
  • Уурхайн дэд бүтцүүд
  • Эрчим хүч
  • Ус 
  • Дулаан
  • Ажлын талбай, кемп
  • Тээвэр ложистик 
  • Гүний уурхайн Босоо ам 1, 2  

 ТЭЗҮ 2015-аар юу бүтээсэн бэ?

  • Босоо ам 3,4,5, 
  • Анхдагч бутлуур 1,2, 
  • Тоног төхөөрөмж, засварын цех, 
  • Үйлдвэрлэлийн 4 давхарга, 126 км урт хонгилууд + 30 km
  • Олборлолтын ам, буюу Панель 0 124 юүлүүр (drawbell)  
  • Ирээдүйн олборлолтын ам Панель 1, 2 малталт бэхэлгээ