Уншиж байна ...

Гаалийн ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайваныг томилжээ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 48 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ)-ын дарга Р.Отгонжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр мэдээлж байсан. 

Тэгвэл ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайваныг томилжээ. 

ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Г.Энхтайван нь 2001 онд Гаалийн байгууллагын анхан шатны нэгжид шалгагчийн албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлж, Гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, гаалийн газрын даргаас шат ахин дэвшиж, удирдах төв байгууллагын хэлтэс, газрын байцаагч, ахлах байцаагч, дарга, мөн ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж энэ салбарт тасралтгүй хорь гаруй жил ажиллаж иржээ.

Тэрбээр Дэлхийн гаалийн байгууллагын магистрын хөтөлбөрт олон улсын гаалийн албан хаагчидтай өрсөлдөн амжилттай суралцаж, мэргэшлийн мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд дээшлүүлсэн байна. 

ГЕГ-ын даргын уг томилгоо нь гаалийн байгууллагын хөгжил, тогтвортой үйл ажиллагааг бэхжүүлэхээс гадна төрийн албанд мерит зарчим бодитоор хэрэгжиж буйг харуулсан чухал бөгөөд үлгэр жишээ үйл явдал болсныг Гаалийн байгууллагаас мэдээлэв. 

зураг