15:22 2025/12/12
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгад гарсан галыг 14:22 цагт бүрэн унтраасныг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.
Уг түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 30 гаруй алба хаагч, гал унтраах есөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллажээ.
12:30 2025/12/12
Баригдаж байсан барилгад гарсан галын тархалтыг 12:25 цагт зогсоосон байна. Мөн барилгын дээврээс нэг иргэнийг аюулгүй буулгаж аварчээ.
Гэрэл зургийг mpa.mn
12:08 2025/12/12
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд баригдаж байгаа барилгад өнөөдөр гал гарсан байна.
Энэ тухай дуудлага 11:42 цагт онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн 10, 14, 30 дугаар ангийн алба хаагчид унтраахаар ажиллаж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
12:30 2025/12/12
Баригдаж байсан барилгад гарсан галын тархалтыг 12:25 цагт зогсоосон байна. Мөн барилгын дээврээс нэг иргэнийг аюулгүй буулгаж аварчээ.
Гэрэл зургийг mpa.mn
15:22 2025/12/12
Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилгад гарсан галыг 14:22 цагт бүрэн унтраасныг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээлэв.
Уг түймрийг унтраахад нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах дөрвөн ангийн 30 гаруй алба хаагч, гал унтраах есөн автомашин, техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!