Энэтхэгийн “SIS Certification PVT” болон Монгол Улсын “Эй Би Эс сертификейшн” компанийн аудиторууд өнгөрсөн сард хамтран аудит хийж, Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO/IEC 27001:2022 стандартыг бүрэн хэрэгжүүлж байгааг дахин баталгаажууллаа.
12 дугаар сарын 12-ны өдөр болсон сертификат гардуулах ёслолын арга хэмжээний үеэр тус стандартыг хэрэгжүүлэх нь банкны системийн хувьд чухал ач холбогдолтой болохыг талууд онцлоод Төрийн банк харилцагчийн мэдээллийн нууцлалыг хангах, эрсдэлийг бууруулах тал дээр салбартаа манлайлан ажиллаж байна гэсэн юм. Мөн мэдээллийн аюулгүй байдлын соёл төлөвшүүлж, холбогдох хууль журмыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгааг баталгаажуулагч байгууллагуудын зүгээс тодотголоо.
Төрийн банк нь анх байгуулагдсан цагаасаа харилцагчийн мэдээллийг хамгаалж, мэдээллийн аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч ирсэн бөгөөд төлбөрийн картын мэдээллийн аюулгүй байдлын PCI-DSS (Payment Card Industry Data Security Standard) олон улсын стандартыг анхлан нэвтрүүлж байсан билээ.
Цаашид Төрийн банк мэдээллийн аюулгүй байдлын стандартын хүрээнд шаардлагатай шинэчлэлт сайжруулалтыг тухай бүр хийж харилцагч, хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч байгууллагуудын итгэлцлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах болно.
Итгэл төгс - Ногоон ирээдүй
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!