Уншиж байна ...

Нийслэлийн ЕБС-уудад зориулсан Англи хэлний чадварыг хөгжүүлэх төсөл арга хэмжээний бүртгэл эхэллээ

ikon.mn
1 цаг 38 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Нийслэлийн Боловсролын газар болон Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар санаачлан зохион байгуулж буй Дэлхийд Өрсөлдөх Улаанбаатар төсөл арга хэмжээ 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэхүү төсөл арга хэмжээг Lingors боловсролын байгууллага болон IEDC ХХК хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байгаа бөгөөд ЕБС-ийн 6-10 дугаар ангийн сурагчдын англи хэлний чадварыг олон улсын түвшинд хүргэхэд чиглэж байна.  

"Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар 2025" төсөл арга хэмжээ нь 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд Нийслэлийн ЕБС-ийн 6-10 дугаар ангийн сурагчид болон англи хэлний багш нар хамрагдах юм.

Төсөл доорх 3 үе шаттай.

  1. "Ангиараа зорилготой уншъя 2025" уралдаан: 6-10 дугаар ангийн сурагчид анги хамт олноороо цахим номын санд нэгдэж, уншсан номын тоо, уншлагын хурд болон түвшний ахицаараа өрсөлдөнө. Шилдэг ангиудыг өргөмжлөл, мөнгөн шагнал хүлээж байна.
  2. "The Book Debate" буюу "Номын мэтгэлцээн 2025": Уншлагын уралдаанд амжилттай оролцож, эхний аравт эрэмбэлэгдсэн ангиуд англи хэл дээр мэтгэлцэх эрхтэй болно. Энэ нь сурагчдын хэл ярианы болон багаар ажиллах чадварыг сорьсон сонирхолтой тэмцээн байх болно.
  3. "Let’s Showcase Our Experience" багш нарын уралдаан: Англи хэлний багш нар сурагчдынхаа унших хурдад гарсан ахиц дэвшлийг тооцож, туршлагаа хуваалцах илтгэлийн уралдаанд оролцож өрсөлдөнө.

Үр дүнтэй сургалтын арга барил: Extensive Reading арга зүйд суурилсан Xreading цахим номын сан

Энэхүү төслийн нэгдүгээр үе шатны “Ангиараа зорилготой уншъя” уралдааны хүрээнд сурагчдад "Extensive Reading" буюу англи хэлээр унших арга барилыг эзэмшүүлэх, англи хэлээр тэдний уншиж ойлгох, бичих, ярих чадвар болон үгсийн санг сайжруулахад оршино. 

Төслийн хүрээнд "Лингорс боловсролын байгууллага" олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Extensive Reading аргачлалд суурилсан "Xreading" цахим номын санг ашиглах боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү аргачлалд суурилсан Xreading цахим номын сангаар суралцсан уншигч сурагчид IELTS олон улсын шалгалтад өндөр оноо авсаар байгаа билээ. Жишээ дурдвал: 

Сурагчид "Xreading" цахим номын сангийн олон мянган номоос өөрийн түвшинд тохируулан сонгож уншсанаар:

  • Англи хэлний үгсийн сан болон уншиж ойлгох чадвар эрс сайжрах,
  • Олон улсын шалгалтуудад үр дүнтэй бэлтгэгдэх,
  • Бие даан суралцах дадалтай болох давуу талтай юм.

Хэрхэн оролцох вэ?

Бүртгэл 2025 оны 12 дугаар сарын 09-нөөс 19-ний өдрийг дуустал явагдана. Оролцох хүсэлтэй сургуулиуд, ангиуд энэхүү холбоосоор бүртгэлээ илгээнэ. lingors.com/DelhiidUB2025

Нээлтийн үйл ажиллагаа 12 сарын 22-ны өдөр цахимаар болох тул нийслэлийн ерөнхий боловсролын багш, сурагчдыг энэхүү төсөл, арга хэмжээнд идэвхтэй хамрагдаж, англи хэлний ур чадвараа хөгжүүлэхийг урьж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.