Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ноос өчигдөр хийсэн мэдэгдэлдээ Орос, Беларусийн өсвөр, залуу тамирчдын олон улсын тэмцээнд саадгүй оролцох эрхийг нь сэргээхээр төлөвлөж байгаа аж.
ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт хуралдаад тус хоёр орны залуу тамирчин болон багийн спортын төрөлд олон улсын тэмцээнд оролцохыг дэмжсэн боловч хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэсэн юм.
Тодруулбал ОХУ, Беларусь хоёр улсын тамирчид 2026 онд Дакарт болох залуучуудын наадамд далбаа, төрийн дуулал хориглосон протоколыг хүчингүй болгохоор төлөвлөж байна.
Мөн ОУОХ-ноос бусад холбоодод хандаж залуучуудын ангилалд тус хоёр улсын эрхийг сэргээхийг уриалсан юм. Гэхдээ "Милан-Кортина 2026" өвлийн олимпод тэдний эрхийг хассан хэвээр байгаа билээ.
Одоогоор насанд хүрэгчдийн ангилалд тус хоёр улсын эрхийг хэзээ сэргээх нь тодорхойгүй хэвээр буй.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!