2024 онд Монгол Улсаас гадаад улс руу зорчсон монголчуудын тоо 2.7 саяд хүрч, өмнөх жилийнхээс даруй 34.7 хувиар өссөн нь монголчуудын аяллын соёл, гадагш гарах хөдөлгөөн жилээс жилд эрчимтэй нэмэгдэж буйг илтгэнэ. Статистикийн байгууллагын мэдээллээр гадаадад зорчсон иргэдийн 96 хувь нь 30 хүртэл хоног, 3.1 хувь нь 90-ээс дээш хоног аялсан нь богино хугацааны аялал давамгай хэвээр байгааг харуулж байна.
Аялагчдын хувьд халуун орны наран шарлагын эрэг, далайн намуухан салхи, шинэ хотуудын өнгө төрх гээд олон зүйл сэтгэл догдлуулдаг. Гэсэн ч хаана ч очсон “монгол хоол”-ныхоо үнэр, амтыг санагалзах нь нуухын аргагүй үнэн.
Сүүлийн жилүүдэд гадаад руу зорих монголчуудын дунд хийсэн хэрэглэгчийн судалгаагаар 10 хүн тутмын 7 нь Монголдоо үйлдвэрлэсэн “Талын Монгол” брэндийн хоолыг заавал авч явдаг гэдгээ хариулжээ. Энэ нь Монгол үндэсний амт дэлхий рүү гарах аялал бүрийн чемоданд байнга багтаж байгаагийн тод жишээ юм.
Монгол үхрийн борц, Монголын үржил шимт хөрсөнд ургасан улаан буудай, Шүдэн уулын жамц давс зэрэг цэвэр түүхий эдээр хийсэн энэхүү хоол нь зөвхөн амт төдийгүй Монгол орны өв соёл, гэрийн мэдрэмжийг шингээсэн байдаг.
Иймээс монголчуудын хувьд “Талын Монгол” бол зүгээр нэг хүнс биш, эх орныхоо амтыг, сэтгэлийн дурсамжаа хил давуулан авч явж буй хэрэг гэж хэлж болно.
Сүүлийн хоёр жилийн аяллын чиглэлийн судалгаанаас харахад монголчууд хамгийн ихээр:
БНСУ, Япон, Турк, Тайланд, Хятад, Сингапур улс руу зорчдог байна.
Гадаадад амьдарч, ажиллаж, сурч буй олон монголчууд “Талын Монгол”-ын халуун амтыг хил давуулан авч очиж, холын замд сэтгэлээ тайтгаруулдаг болсон.
Хэдэн мянган километрийн цаана байсан ч танил амт хүнийг эх оронтой нь холбож өгдөг. Тиймээс Монголоос явахдаа заавал авч явдаг хоол гэвэл олон монголчуудын нэгдсэн хариулт “Талын Монгол”.
Өнөөдрийн аяллын хурдацтай өсөлт, дэлхийн олон улс оронд амьдарч буй монголчуудын тоо нэмэгдэж байгаатай зэрэгцэн “Талын Монгол” брэнд эх орноосоо хол байсан ч Монгол амт, Монгол сэтгэл хүссэн хүнд нь хүрч байгаагаараа онцлог.
Хил давах бүхий л чемоданд нэг ижил зүйл бий.
Тэр бол: 🇲🇳 Монголын амт — “Талын Монгол”
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!