Уншиж байна ...

ФОТО: Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ

Н.Эрхбаяр, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ дэлхийн болон эх орныхоо шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулсан эрдэмтэн судлаачид, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүрэгтээ онцгой амжилт гаргаж, мэргэжлийн ур чадвараараа тэргүүлсэн эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит 2025 оны “Шилдэг залуу эрдэмтэн”, “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ.

ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТНЭЭР:
  • ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Очирхуягийн Алтантуяа,
  • МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Ногоон эрчим хүч, инженерчлэлийн тэнхимийн багш Бат-Оргилын Төрмандах,
  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тэнхимийн багш Хүрэлбаатарын Цэвэлноров,
ШИЛДЭГ ЗАЛУУ ЭМЧЭЭР:
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Эрхтэн шилжүүлэн суулгах төв”-ийн Элэг, цөс, нойр булчирхай болон элэг шилжүүлэн суулгах мэс заслын их эмч Базарсадын Цэрэнбат,
  • П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний шигдээсийн тасгийн зүрх, судас, судсан дотуурх мэс заслын их эмч Лхагвасүрэнгийн Бямбацогт,
  • Хавдар судлалын үндэсний төвийн Туяа эмчилгээний тасгийн их эмч Батсуурийн Билэгсайхан нар тодорлоо.