Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

1962 онд баригдсан орон сууцнуудыг буулган шинээр барьж эхэлжээ

Б.Манлай
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутагт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай 3-20 дугаар байрыг буулган дахин барилгажуулах төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн орон сууцны корпорац ХК-аас хэрэгжүүлж буй.

Тус барилга нь 1962 онд баригдсан бөгөөд Хот байгуулалт хөгжлийн газраас 2018 оноос хойш 20 гаруй удаа тендер сонгон шалгаруулалтыг зарласан боловч төсөл хэрэгжүүлэгч шалгараагүй удсан. Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн орон сууцны корпорац ХК-ийг тухайн төслийг эрчимжүүлж, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахыг үүрэг болгож, 0.2 га газарт байрлах ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж шинээр барилгажуулах төслийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм.

Нийслэлийн Засаг даргын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн А/535 тоот захирамжаар “Очир бумбат констракшн” ХХК-ийг батламжилж барилгын ажлыг эхлүүлсэн.

Төслийг хэрэгжүүлэгч компани өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд барилга угсралтын ажил үргэлжилж байна.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс