Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэн хэзээ нээгдэх нь тодорхой бус байна

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 8 сарын 5
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамжинд байрлах Урт цагааны барилгыг буулгаж, шинээр 107 автомашины далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн барьж буй.

"Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны нэгдүгээр сард нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн юм.

Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж байгаа. 

Тус компанийн ахлах инженер Д.Пүрэв-Очир бүтээн байгуулалтын ажлын явцын талаар "Эхний ээлжид цэцэрлэгт хүрээлэн буюу дээрээ тохижилт бүхий автомашины далд зогсоолыг долдугаар сард нээнэгэж өнгөрсөн дөрөвдүгээр сард ярьж байв.

Мөн Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас өнгөрсөн сарын эхээр цэцэрлэгт хүрээлэнг нээхээр төлөвлөснөө сэтгүүлчдэд зарласан ч тодорхой бус шалтгааны улмаас хойшлуулсан. 

Энэ талаар “Бодь Пропертийз” ХХК-ийн менежерээс тодруулахаар утсаар холбогдоход "Ажил дуусаагүй байна" гэсэн товч хариулт өгөв. 

Нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газар (НХОГ)-аас тодруулахад "Одоогоор хэзээ нээгдэх тов нь гараагүй байна. Удахгүй тов нь тодорхой болно" гэсэн юм.

Уг гудамжийг тохижуулах тендер нь 44.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй бөгөөд санхүүжилтийг орон нутгийн төсвөөс гаргах нөхцөлтэйгөөр зарлагдсан билээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг