09:38 2025/07/08
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр, Жуулчны гудамжинд байрлах Урт цагааны барилгыг буулгаж, шинээр байгуулж байгаа 107 автомашины далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг өнөөдөр/2025.07.08/ орой 21:00 цагт нээхээр болсныг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбайн 26.5% ногоон байгууламжтай, задгай театр, иргэд суух сандал, гэрэлтүүлэг, будант оргилуур, усан толио, явган хүний зам, зах хэсгээр саравчтай, ногоон байгууламж нь гарцтай байна.
Харин багц хоёр болох гурван давхар, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг есдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.
Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр “Бодь Пропертийз” ХХК гүйцэтгэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
40 СЭТГЭГДЭЛТЭЙ
|