ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/01/12-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Урт цагааны барилгын хог хаягдлыг ачиж, тээвэрлэх ажлыг хийж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг энэ сарын 5-наас нурааж эхэлсэн.
Тус барилгыг нураагаад цэцэрлэгт хүрээлэн барих саналыг оршин суугчдын 96% нь дэмжсэн юм.
Өнөөдрийн байдлаар "Урт цагааны үйлчилгээний төв"-ийн барилга байгууламжийг буулгасантай холбогдуулан барилгын хог хаягдлыг ачиж, тээвэрлэх ажил хийгдэж байгаа бөгөөд нэгдүгээр сарын 15-ны дотор дуусгах аж.
ФОТО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

