• 6 сарын 15, Ням

В.Энхтөр: Урт цагааны 107 автомашины далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн барилга угсралтын явц 95%-тай байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлын явцын талаар төслийг гүйцэтгэгч компанийн төлөөлөл өнөөдөр/2025.05.19/ мэдээлэл өглөө.

Төслийг гүйцэтгэгч “Бодь Пропертийз” ХХК-ийн төслийн менежер В.Энхтөр "Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй Урт цагааны газар доорх авто зогсоолтой, дээр нь ногоон байгууламж болгож тохижуулах төслийн барилга угсралтын ажлын явц өнөөдрийн байдлаар 95%-тай үргэлжилж байна. 

Тавдугаар сарын 16-наас гацуур, нарс мод, бут сөөгийг тарьж эхэлсэн. Нийт талбайн 26.5%-ийг ногоон байгууламж эзлэх юм.

Жуулчдад зориулсан задгай театрын хэсгийг байгуулж, чанга ярих системийг угсарч дуусаад байна. 

Иргэдийг суухад зориулж шөнөдөө гоёмсог гэрэл асах сандлуудыг хийж голын хэсэгт мод тарьсан, зүлэгжүүлнэ. Цэцэрлэгт хүрээлэнгийн голд будант оргилуур, усан толио байх бол чулуун хавтан бүхий явган хүний замууд, зах хэсгээр саравчнууд хийх юм.

Ногоон байгууламж нь гарцтай. Өөрөөр хэлбэл иргэд далд зогсоолд машинаа байршуулж, уг гарцаар ногоон байгууламж руу орж, гарна.

107 автомашины багтаамжтай газар доорх дулаан авто зогсоол нь дөрвөн блокоос бүрдэх бөгөөд "Теди" худалдааны төв талаас орох бол "Найман шарга" тал руу гарах гарцтай. Гарааш руу орох гарц дээр дүүрсэн эсэхийг дэлгэц дээр харуулах системтэй.

Өдөрт 120-130 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд багц нэг буюу гурван блок гарааш бүхий ногоон байгууламжийг долдугаар сард ашиглалтад оруулна.

Харин багц хоёр болох гурван давхар, худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг есдүгээр сард ашиглалтад хүлээлгэж өгнө. Барилгын төмөр бетон цутгалтыг бүрэн хийж дууссан. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр давхрын шавар, өрлөгийн ажил үргэлжилж байна. Уг барилгын газрыг өнгөрсөн арваннэгдүгээр сард чөлөөлсөн юм" гэж танилцууллаа.

Урт цагааны гудамжинд орон нутгийн төсвийн 44.1 тэрбум төгрөгөөр далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар болж, худалдаа үйлчилгээний барилгуудыг нураан 1.3 га газрыг чөлөөлсөн билээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
15
Зураг
ЗӨВ, ГОЁ
7
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Буд [122.201.31.97] 2025/5/22
Ганц нэг баримал тавьчихвал ч
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.59] 2025/5/20
Юун 107 машины гараж вэ хотод олон арван мянган машин чихээстэй байхад ядаж 500 машины давхар зогсоол хийж болсонгүй юу
1 | 0 Хариулах
Зочин [202.55.188.89] 2025/5/22
Тийм ээ, тэнд барилга хэрэггүй. Дээрээ ч доороо ч зогсоол байх ёстой байсан Ингээд дандаа юмыг гуйвуулж солиордог, байшин огт хэрэггүй, давхар зогсоол хамаагүй их ач холбогдолтой. Нэг байрны гаднах машины зогсоол хийсэн байна шүү дээ!!!!!
0 | 0 Хариулах
Зочин [202.179.26.221] 2025/5/20
Бодь мундаг шү
0 | 0 Хариулах
Иргэн [139.5.219.247] 2025/5/20
Асуулт асууя. Үйлчилгээний барилга, автомашины зогсоол хэний өмч болох вэ? Олсон орлогыг хаана төвлөрүүлж хэрхэн захиран зарцуулах вэ?
1 | 0 Хариулах
kk [66.181.167.190] 2025/5/20
Мухар төмөр зам барьсан бодийнхон яах вэ, одоохондоо ингэж л бай
0 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2025/5/20
Ганц давхар зогсоол тэгээд хэдэн мод сөөг тариад 44 тэрбум. Үнэхээр чусалж байгаа юм шүү. 10 тэрбум хангалттай биз дээ
1 | 0 Хариулах
Зочин [66.181.177.250] 2025/5/20
Нийт талбайн 26.5% нь ногоон байгууламж, үлдсэн 73.5% цементээр бүрхэгдэх газрыг цэцэрлэгт хүрээлэн гэх нь, монголд л авто зогсоолыг “цэцэрлэгт хүрээлэн” гэж нэрлэнэ.
3 | 0 Хариулах
Зочин [91.209.212.210] 2025/5/19
Төлбөртэй зогсоол бол лалрын ченжүүд зогсоод байхгүй л юм байна
0 | 0 Хариулах
Зочин [172.58.166.184] 2025/5/19
106😂
0 | 0 Хариулах
Зочин [203.169.50.126] 2025/5/19
107 хон машин уу ?
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2025/5/19
НОВШИЙН БОДЬ ШАЛГАГДАХ ӨДӨР НЬ ИРНЭЭ
4 | 0 Хариулах
Зочин [172.225.55.32] 2025/5/19
107 машин, 2 гарцтай байх. тэр до түгжрэх байх да.
1 | 0 Хариулах
Зочин [172.225.55.32] 2025/5/19
107 машин, 2 рацтай байх. за да газар доор түгжирч эхлэх нь.
2 | 0 Хариулах
Зочин [192.82.88.42] 2025/5/19
Энэ бодь гэж Нямбаатар, Даваадалай хоёроос хамаг ажил авч хийдэг лалрын компани байнаа
2 | 0 Хариулах
Зочин [203.91.116.147] 2025/5/19
Юун задгай театр, чанга яригч вэ? Хөдөөний сданууд сумын төв шигээ сэтгээд байх юм. Энэ хотод чинь дуу чимээний бохирдол хэрээс хэтэрлээ. Энд тэндгүй хөгжим орилуулсан, чигнал хангинуулсан, мотоциклээ чарлуулсан тэнэгүүдээр дүүрлээ. Стресгүй тайван амьдраял даа.
9 | 0 Хариулах
зочин [66.181.166.196] 2025/5/19
Сонгуулийн үеээр хэрэглэнэ ш дээ, ганц ард түмний төлөө ийм юм хийгээд байна гэж арай бодоогүй биз дээ, өөрсдийгөө ч давхар тооцохоо мэдэлгүй дээ, манай дээдсүүд
4 | 0 Хариулах
Зочин [122.201.31.11] 2025/5/19
Hhsen nohoin otsgor. Bas neg hudalch pyaz
4 | 0 Хариулах
Igris [202.131.226.86] 2025/5/19
95 аа ? looks like 9.5%
1 | 0 Хариулах