Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Төрийн өмчит 20 компанийн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид гаргаснаар ₮3.72 их наядын орлого төвлөрүүлнэ"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд өнөөдөр болж, Төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэл хийх талаар танилцуулга сонссон байна. 

Хуралдааны дараа Засгийн газраас тус асуудалтай холбоотой ямар шийдвэр гаргасан талаар танилцуулж, хэвлэлийн хурал зохион байгуулав.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл "Төрийн өмчит компаниудын тоог цөөлөх, үр ашгийн нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой саналыг танилцуулсан. Мөн Ерөнхий сайдын гаргасан албан даалгаварт өгсөн үүрэг чиглэлийн дагуу төрийн өмчит компаниудын захирлуудыг үнэлэх үнэлгээ, цалин хангамжийн асуудлыг судалж, санал танилцууллаа. 

Нийт 20 компанийг 2024-2028 оны үйл ажиллагааны үндсэн чиглэлд оруулахаар санал гаргалаа. Тухайлбал Эрдэнэт үйлдвэрт, Эрдэнэс Тавантолгой, Монросцеветмент, Эрчим хүчний 11 компани, Миат, Төрийн банк, Хөдөө аж ахуйн бирж, Үндэсний давхар даатгал зэрэг 20 компанийн 10-66 хувийг Монголын болон гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй болгож, хувьцаа гаргах асуудлыг оруулж ирсэн. Мөн стратегийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын 10 хүртэлх хувийг олон нийтийн болгох шийдвэр бий. 

Дээрх ажлыг хэрэгжүүлснээр 3.72 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх боломжтой. Тухайн компанид тохирсон бодлого хэрэгжүүлж явна. Ерөнхий сайд салбарын сайд нарт тодорхой чиглэл өгч, наймдугаар сарын 20-нд эцсийн байдлаар Засгийн газарт танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон" хэмээн ярилаа.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/100064382633728/videos/1048905420564184