Олон Улсын Сагсан Бөмбөгийн Холбоо (FIBA)-ноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны хөвгүүдийн тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нээс есдүгээр сарын 7-ныг дуустал Улаанбаатар хотод болох юм.
Тус тэмцээнд шар тивийн 16 баг өрсөлдөх бөгөөд Монголын өсвөрийн шигшээ баг "C" хэсэгт БНХАУ, БНСУ, Малайзын хөвгүүдтэй өрсөлдөхөөр болжээ.
2009 оноос хойш хоёр жилд нэг удаа болж буй тус тэмцээнд Монголын өсвөрийн хөвгүүдийн баг анх удаа оролцох юм.
Эхний гурван жилд БНХАУ-ын баг дараалан аваргалсан бол 2015 онд БНСУ-ын баг түрүүлжээ. Харин сүүлийн гуравт нь Австралийн хөвгүүд хожигдоогүй явна.
Тус тэмцээний шилдэг дөрөвт шалгарсан багууд 2026 онд болох 17 хүртэлх насны хөвгүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д оролцох эрхээ авах билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!