Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нярайн эрчимт эмчилгээний тасаг хөхний сүүний банктай боллоо

ikon.mn
2025 оны 8 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол улсын Засгийн газрын Алсын хараа-2050, Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтод тусгагдсан Нярайн өвчлөл, эндэгдлийг бууруулах үйл ажиллагааны хүрээнд ЭМЯ-аас хэрэгжүүлж, бодлогыг бодитоор дэмжсэнээр Baby World хүүхдийн дэлгүүрийн Английн Lansinoh Брэнд 2024 онд Монгол улсад анхны сүүний банкийг байгуулж байсан бол хоёр дахь хөхний сүүний банкийг 2025 онд хөдөө орон нутаг руу чиглэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт бий болгон хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

ДЭМБ-аас хүүхдийг төрсний дараах нэг цагийн дотор ангир уургийг нь амлуулж, зургаан сар хүртэл нь зөвхөн эхийн сүүгээр хооллож, 6 сартайгаас нь нэмэгдэл хоолонд оруулахын зэрэгцээ эхийн сүүгээр 2 нас хүртэл нь үргэлжлүүлэн хооллохыг зөвлөдөг. Ингэснээр нярай, хүүхдийн дархлаа тогтолцоо, тархины хөгжил, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо эрүүл өсөж торних боломжийг бүрдүүлнэ.

Уг ХӨХНИЙ СҮҮНИЙ БАНК нь тодорхой шалгуурын дагуу эхийн хөхний сүү болон донор эхийн сүүг нөөцлөн хэрэгцээтэй нярайд хүргэх зорилготой юм.

зураг
 

Сүүний банктай болсон нь дутуу төрсөн нярайн халдвар эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх, дархлааны системийг сайжруулж, нярайн амьдралын чадварыг дээшлүүлэх, суурь өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж буй явдал юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.