Наймдугаар сарын 7, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байхыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
2025 оны наймдугаар сарын 07-11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- Наймдугаар сарын 07-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Наймдугаар сарын 08-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын сав газар, Дорнодын тал нутгаар,
- Наймдугаар сарын 09-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- Наймдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +16...+21 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +19...+24 градус, өдөртөө +31...+36 градус,
- бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна.
- Наймдугаар сарын 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
2025 оны наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар
олон жилийн дундаж /ОЖД/-аас дулаан байх боловч баруун аймгуудын нутгаар илүү халах төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Хур тунадасны хувьд баруун аймгуудын нутгаар ОЖД-аас бага, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа юм.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!