Нийслэл болон хөдөө орон нутаг дахь цэцэрлэг, сургуулийн багшийн сул орон тооны талаар мэдээллийг Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.
Ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3,324 багшийн сул орон тоо үүсээд байгаа ба үүнээс 1,590 нь нийслэлд байна. Харин сургуулийн өмнөх боловсролд 1,147 багш, ажилтны сул орон тоо үүсээд байгаа ба үүнээс 685 нь нийслэлд байна.
Бага, дунд боловсролын салбарын албан ёсны статистик маягтын /БДБ-19/ дагуу жил бүрийн 7 дугаар сард тухайн хичээлийн жилд ЕБС-д шаардлагатай багшийн мэдээллийг нэгтгэн гаргадаг аж.
Сургуулийн өмнөх боловсролын салбарын шаардлагатай багш, ажилтны мэдээллийг 2025 оны 07 дугаар сарын судалгаанд үндэслэн гаргасан байна.
Мөн 2024-2025 оны хичээлийн жилд багш хөтөлбөрөөр бакалаврын зэрэгтэй 2,877 оюутан төгсөж, багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж багш мэргэжил эзэмшин хөдөлмөрийн зах зээл дээр гарчээ.
Багшийн сул орон тоог нөхөх хүрээнд:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!