Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/06-НД НИЙТЛЭГДСЭН

ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгохоор заасан хугацаанд хоёр компани саналаа ирүүлсэн байна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 8 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Нийслэл хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар шийдвэрлэж, төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад гурван оролцогч багтаж байв. Тухайн гурван оролцогчоос “Митайм Интернэшнл” ХХК, “Шунхлай Холдинг” ХХК уралдаант шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанд багтаан төслийн саналаа ирүүллээ гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг нь холбогдох хууль, журмын дагуу оролцогчдын ирүүлсэн төслийн саналыг үнэлж, онооны дарааллаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээнд урих аж.

Урьдчилсан шалгаруулалтад

  1. “Шунхлай Холдинг” ХХК /Монгол/
  2. “Митайм Интернэшнл” ХХК /Камбож/
  3. “Чайна Уэстэрн Повер Индастриал” ХХК /Хятад/ оролцож, шаардлага хангаж байжээ.

ДЦС-5 төслийн нийт хөрөнгө оруулалт $658 сая бөгөөд санхүүжилтийн 80%-ийг хувийн хэвшил, 20%-ийг нийслэл хариуцах бүрэн шинжилгээ гарчээ.