Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ТЭЦ-2-ын өмнөх үнсэн савны байршилд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барихаар болоод буй. Энэ хүрээнд нийслэлээс ТЭЦ-5 төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтыг тавдугаар сарын 26-ны өдөр зарлаж, дотоод, гадаадын найман аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ албан ёсоор илэрхийлснээс дөрвөн оролцогч саналаа ирүүлсэн билээ.
Эдгээр санал ирүүлсэн дөрвөн оролцогчийн дунд урьдчилсан шалгаруулалтыг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Хувийн хэвшлийн түншлэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах журам болон холбогдох баримт бичгийн дагуу зохион байгууллаа.
Урьдчилсан шалгаруулалтад дараах гурван оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтжээ. Үүнд:
Оролцогчдын дараагийн шатны шалгаруулалтын баримт бичгийг өнөөдөр хүлээж авсан бөгөөд 30 хоногийн дотор төслийн саналаа бэлтгэж ирүүлэх юм гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлэв.
Тус сонгон шалгаруулалтаас “Пан-Чайна Констракшн групп” ХК хасагдсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!