ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/05/23-НД НИЙТЛЭГДСЭН

Э.Одонтуяа: Сэлбэ дэд төвд 4,362 айлын орон сууц барих компанитай ирэх долоо хоногт гэрээ байгуулна

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 5 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сэлбэ дэд төвийн эхний хоёр багцын орон сууц барих тендерт 14 компани саналаа ирүүлээд буй. Эдгээрээс шалгарсан компанитай ирэх долоо хоногт гэрээгээ байгуулж, ажлаа эхлэхээр болжээ.

Энэ тухай өнөөдөр болсон хуралдааны үеэр НИТХ-ын төлөөлөгч Э.Одонтуяа "Сэлбэ дэд төв төслийн ажил энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн. Тус төвд орон сууц барих хоёр багц тендерийг гуравдугаар сарын 7-нд зарласан юм. Гүйцэтгэгч компанитай ирэх долоо хоногт гэрээ байгуулахаар бэлдсэн байгаа. Тухайн төсөл 158 га газрыг хамарна. 2,206 нэгж талбартай.

Нэгдүгээр багц 3.8 га, хоёрдугаар багц 17 га, гуравдугаар багц 27 га, дөрөвдүгээр багц 16 га талбайд орон сууц баригдана.

Сэлбэ дэд төвийн талбайд нийт 39 ажил гүйцэтгэхээс хөрсний ус зайлуулах шугамыг суурилуулах ажлыг ирэх долоо хоногт эхлэхэд бэлэн болсон.

Тус бүр 240 хүүхдийн таван цэцэрлэг, 1,500, 960, 1,200 хүүхэд хүлээн авах сургууль барих зураг төсөлтэй" гэж танилцууллаа.

Тэрбээр тендерт шалгарсан компанийн нэрийг дурдсангүй.



Сэлбэ дэд төвд нийт 10,063 айлын 113 блок орон сууц барихаас 4,362 айлын орон сууц барих барилгын ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах хоёр багц тендерийг зарласан бөгөөд нэгдүгээр багцын төсөвт өртөг 373.6 тэрбум төгрөг бол хоёрдугаар багцынх 453.4 тэрбум төгрөг, нийт ₮826 тэрбумын төсөвтэй. Эдгээр санхүүжилтийг орон нутгийн төсвийн хөрөнгөөс гаргахаар болоод буй.

Нэгдүгээр багцад:

  1. БНХАУ-ын "Sinohydro Есдүгээр товчоо инженеринг" компани 475.6 тэрбум төгрөг, хөнгөлөлтгүй, тендерийн баталгаагүй
  2. "Шандонг Хайнинг констракшн" групп 373.4 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
  3. "CSMC" 373.2 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
  4. "China Construction 6th Engineering" групп 368.8 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
  5. "Changda Municipal Engineering Guangdong" Co.Ltd 362.4 тэрбум төгрөг, үнийн хөнгөлөлт 3.99% буюу 14.4 тэрбум төгрөг. Үнийн хөнгөлөлт хасагдаж, 347.9 тэрбум болсон. Тендерийн баталгаатай
  6. "Shanghai Baoye Group" 361.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
  7. "China Road and Bridge Corporation" 359.3 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай
  8. "Хуашан интернэшнл энжинеринг монголиа лимитэд" ХХК 349.6 тэрбум төгрөг, тендерийн баталгаатай.
  9. "China Tiesiju Civil Engineering Group" Co., Ltd тендерийн баталгаатай, 344.7 тэрбум төгрөгөөр орон сууцыг барих саналуудаа ирүүлжээ.

Хоёрдугаар багцад:

  1. PowerChina Construction Group Ltd 552.5 тэрбум төгрөг, тендерийн баталгаа харагдаагүй.
  2. Shandong Luqiao Group Co,Ltd 453.4 тэрбум төгрөг, үүнээс үнийн хөнгөлөлт 18.5 тэрбум төгрөг, хоёр тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
  3. China Construction Third Engineering Bureau Co., Ltd 448.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
  4. Shanghai Baoye Group Corp,Ltd 441.6 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
  5. Changda Municipal Engineering Guangdong Co.Ltd 439.8 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгаатай
  6. China First Highway Engineering Company Limited 424.1 тэрбум төгрөг, 2.2 тэрбум төгрөгийн тендерийн баталгааг гаргаж, саналаа ирүүлсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
19 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.191] 2025/5/25
Байрны м2 н үнэ хэд вэ? Байрны чанрын баталгааг хэн өгөх вэ?
1 | 0 Хариулах
Иргэн [103.212.119.199] 2025/5/25
Газар хөдлөлтөд тэсвэртэй нь бодитоор хийгдсэн байх нь чухал. Үүнд улсын комисс анхаарах хэрэгтэй. Манай эрх мэдэлтэнгүүд оролцохгүй байвал чанартай барилга баригдах боломжтой гэж харж байна.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.47.79] 2025/5/24
Голын эргээр байшин барих хэрэггүй ээ. Уул талдаа барилга байшингаа бариад голын дагуугаа амралт зугаалгын бүс болгох хэрэгтэй.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.186.188] 2025/5/24
2 тавхар гарааштаи баруул.
1 | 0 Хариулах
Зочин [66.181.181.104] 2025/5/24
Архи уугаад ажил хийхгүй бодит үнэн шүү!
1 | 0 Хариулах
Zochin [103.212.163.215] 2025/5/23
Олигтой зогсоолтой хоорондоо тоглоомын талбай амрах газартай юм хийчихээсэй. Тэгэхгүй бол нээх өндөр олон айлын орон сууц барьсанаа гаднаа 200ч хүрэхгүй зогсоол хийчихсэн байруудаар л дүүрлээ
1 | 0 Хариулах
Зочин [202.126.89.159] 2025/5/23
Монголчууд хийж чадахааргүй супер хороолол барих юм гэсэн. Ирээдүйд очсон мэт хэт орчин үеийн хороолол барих тул монгол хүний чадвар дутах нь аргагүй. Нямбаатар эсвэл их ухаантай эсвэл шал тэнэг хүн. Хороолол баригдсаны дараа нямбаатар гэдэг хүний дотроо юу хүсэж мөрөөдөж явдаг нь ил гарна.
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.145] 2025/5/23
Hotoor duuren baishinguud deerees ni uls barina
0 | 0 Хариулах
Иргэн [45.117.34.122] 2025/5/23
Манай монгол компаниуд барилга барьж чадахаа больсон уу
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.146] 2025/5/24
Bolison
0 | 0 Хариулах
Инженер [49.0.158.158] 2025/5/27
Ер нь больсон ш дээ. Инженер хүнийг үнэлэхгүй шөнө өдөргүй ажиллуулна. Туслангийн хэдэн дуракууд нь ажил хийх гэж халтуурдана. Чимхлүүр ажил 0. Худлаа би чадна чууд
0 | 0 Хариулах
Зочин [172.226.43.196] 2025/5/23
Ene deer horig tavih heregtei
0 | 0 Хариулах
Зочин [103.212.117.146] 2025/5/24
Chi heniin?kkk
0 | 0 Хариулах
Зочин [103.212.119.188] 2025/5/23
Аристотель цагаанаас хар болж өөрчлөгдөхийг чанар гэж үзсэн байдаг.
0 | 0 Хариулах
Bi [103.168.34.30] 2025/5/23
Aytaihan yum bariulj uzeerei.Tsementen shirenge bosgochihov!
1 | 0 Хариулах
harhun [103.168.34.56] 2025/5/23
honotsiin setgeltei humuus. mongolchuuddaa ajil olgoj boloogui yum bhdaa
3 | 1 Хариулах
зочин [66.181.178.140] 2025/5/23
Хороолол барихад монголчуудын чадвар дутна.хулгай хийхдээ л сайн.
6 | 0 Хариулах
Зочин [66.181.161.83] 2025/5/25
манайхан чадахгүй бөөн үний хөөрөгдөл бөөн халтуур бөөн гараа ийм байна шүү
0 | 0 Хариулах
үГЛЭЭ өвгөн [66.181.178.132] 2025/5/25
удаан сурч байнашүү???!!!!
0 | 0 Хариулах