• 6 сарын 13, Баасан

Улаанбаатар марафонд оролцогчдын заавал зочлох онцлох АСАР

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Маргааш буюу 2025 оны 5-р сарын 24-ний өдөр болох “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Капитрон банк ажиллаж байна.

Ерөнхий ивээн тэтгэгчийн хувьд Капитрон банк нь марафоны гол төв болох Сүхбаатарын талбайд оролцогчид болон тэднийг дэмжигч, хүүхэд багачууддаа зориулан:

  • Олон олон бэлэг;
  • Онцгой урамшууллууд;
  • Бүтээлч орчин;
  • Мөрөөдлийн орон зайг бий болгох онцгой АСАР-аа байршуулж буйг дуулгахад таатай байна. 

JUST MOVE карттай хүн бүр бэлэгтэй!

Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг залуустаа зориулсан JUST MOVE карттай бүх харилцагчдадаа онцгой бэлэг бэлдсэн тул марафонд ирэхдээ картаа мартуузай. Хэрэв та картаа авч амжаагүй бол 2025 оны 05-р сарын 23-ны дотор картаа онлайнаар захиалах эсвэл марафоны өдөр бүүт дээр захиалгаа хийн бэлгээ Капитрон банкны асраас аваарай. 

Энэ бол энгийн нэг карт биш. Энэ бол таны эрүүл амьдралын эхлэл, тэмцээний урам зоригоо илэрхийлэх бас нэгэн боломж юм шүү.

зураг
 

Мөрөөдлийн картаа “МӨРӨӨДӨЛ” асарт бүтээцгээе! 

Улаанбаатар Марафонд оролцогчдоо дэмжигч бяцхан хүүхэд, багачуудаа “Мөрөөдөл” асартаа урьж байна. Хүүхэд, багачууд маань “Мөрөөдөл” асрын зургийн буланд зочлон хүссэн зургаа өөрөө зурж, хамгийн онцгой “Мөрөөдөл” картаа өөрөө бүтээх онцгой боломжийг Капитрон банкны ах, эгч нар нь бэлдлээ.

100,000 төгрөгөөр дээш “Мөрөөдөл” хадгаламжийн данс нээлгэсэн, дансандаа орлого нэмсэн эсвэл “Мөрөөдөл” хадгаламжаа хүүхдийн тэтгэмжийн данстайгаа холбосон бүх хүүхдүүд оролцож боломжтой. Марафоны өдөр борлуулалтын ажилтан дээр та “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийн дансаа шууд нээлгээд хөтөлбөрт хамрагдах боломжтой.

зураг
 

Капитрон банк нь 24 дэх жилдээ тогтвортой өсөлттэй ажиллаж банк, санхүүгийн салбарын зургаа дахь томоохон банк болсон бөгөөд компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд спорт, эрүүл мэндийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг дэмжин ажилладаг билээ.

Эрүүл, идэвхтэй амьдралын төлөө Улаанбаатар марафонд гүйхээр нэгдсэн 17 мянга гаруй оролцогчдодоо амжилт хүсье!

зураг
 

Өөрийгөө сорь. Урам зоригоо асаа. Хамтдаа гүйцгээе!

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.