Уншиж байна ...

Жүдогийн ДАШТ-д оролцох Монголын баг мэдүүлгээ өгчээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 5 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) зургаадугаар сарын 13-наас 19-нийг дуустал Унгарын Будапешт хотод болно. Одоогоор 83 орон багийн бүрэлдэхүүнээ зарлаад байна. 

Монголын шигшээ баг өнөөдөр мэдүүлгээ албан ёсоор өгчээ. Тодруулбал манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 тамирчин энэ удаагийн ДАШТ-д оролцох аж.

ЭРЭГТЭЙ

  • 60 кг: Э.Ариунболд, К.Ёлк,
  • 66 кг: Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр,
  • 73 кг: Л.Анхзаяа, О.Уранбаяр,
  • 81 кг: О.Шинэбаяр, 
  • -100 кг: Б.Хүдэрчулуун,
  • +100 кг: Б.Гончигсүрэн.

Эмэгтэй

  • 48 кг: Г.Наранцэцэг, Ж.Анударь,
  • 52 кг: Л.Сосорбарам,
  • 57 кг: Т.Ариунзаяа,
  • 63 кг: Л.Энхрийлэн, Б.Ганхайч,
  • 70 кг: Д.Есүй, Б.Ням-Эрдэнэ,
  • +78 кг: А.Адъяасүрэн.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Б.Эрхэмбаяр, Г.Хэрлэн нар сорил барилдаан хийхэд Б.Эрхэмбаяр ялснаар дөрөв дэхээ дэлхийн дэвжээнд хүч үзэх эрхээ авчээ.

Харин эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр бэртлийн улмаас энэ удаагийн тэмцээнийг өнжихөөр болжээ.

ДАШТ-ий мэдүүлэг авах эцсийн хугацаа энэ сарын 29-нд дуусах юм.