Парламентын гишүүд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг томиллоо.
Ерөнхий сайдыг томилох санал хураалтад 117 гишүүн оролцсоноос 108 нь буюу 92.3 хувь нь дэмжсэн кноп дарсан юм. Харин татгалзсан 9 гишүүний хоёр нь буюу Х.Булгантуяа, Ч.Ундрам нар дэмжсэнээр протоколд тэмдэглэж өгөхийн хүссэн.
Ийнхүү Ж.Баярмаа, Б.Жаргалан, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр, Г.Очирбат, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн нарын долоон гишүүн Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээгүй хэмээн тэмдэглэгдэн үлдэв.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг томилогдох үеийн агшныг харуулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!