Япон зэрэглэлийн бизнес гэхээр тэнгэрт тулсан чанар, төсөөлөмгүй онцгой үйлчилгээ гэх мэт хэт сүрдэм бодол хүмүүсийн толгойд орж ирдэг байж мэдэх юм. Гэвч үнэндээ хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн, урт хугацаанд оршин тогтнох, бодит үнэ цэнд тулгуурласан бизнесийг “Япон зэрэглэлийн” хэмээн тодотгодог. Тэгвэл дараагийн Toyota, Shiseido-г бүтээхийг хүсэж буй залуу бизнес эрхлэгчдэд зориулан япон зэрэглэлийн бизнесийг хэрхэн бүтээх талаар бодит зөвлөгөөнүүдийг танилцуулъя.
1. Нэн түрүүнд үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамж
Та өөрийн бизнесээ япон зарчмын дагуу амжилтад хүргэе гэвэл хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хамгийн чухалд тооцон, бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт гойд анхаарах хэрэгтэй. Ингэхдээ, үйлчлүүлэгчийн хэрэгцээг бүрэн ойлгож сэтгэл ханамжийг нь байнга хянах нь чухал. Зүйрлэвэл аяган дахь ус нь дуусахыг мэдмэгц хэлүүлэлтгүй дүүргэж өгөх, хэрэв үйлчлүүлэгч өөрт нь анхаарал хандуулахаас зайлсхийвэл хувийн орон зайг нь хүндэтгэн зай барих, багахан хэмжээний зүйл худалдаж авсан ч баглаа боодол хийж өгөх, үйлчилгээний орчин нөхцөлийг ямагт цэвэрхэн байлгах үйлдлүүд чухалд тооцогдоно.
2. Амжилтын үндэс бол нэгэн зүгт хандсан хамт олон юм
Япон байгууллагын соёлд ажилтнууддаа сэтгэл зүрхээ гарган хариуцлагатайгаар ажлаа дурлаж хийхэд анхаардаг. Тодруулж хэлбэл бизнес эрхлэгчид ажилчдаа хөгжүүлэн, тэдний сэтгэл ханамжийг хүндэтгэн, тогтвортойгоор үр бүтээлтэй ажлын байраар хангаснаар бизнесийн ашгаа ч нэмэгдүүлэхийг зорьдог.
Тухайлбал, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтад хамруулах, ар гэр, ажлаас гадуурх хүсэл сонирхолд нь дэмжлэг үзүүлэх, сэтгэл зүйн хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь туслах зэрэг бодит үйлдлүүдийг харуулж нэгэн баг болон амжилттай ажиллах боломжтой.
3. Үнэнч байдал, итгэлцлээр амжилтаа бататга
Бизнесийнхээ цар хүрээг томруулахад энэхүү алхам хамгийн чухал. Бизнес эрхлэгч нь бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хуурамч амлалт өгч хэрхэвч болохгүй. Хэрэв худал амлалт өгсөн тохиолдолд зөвхөн нэг удаагийн хамтын ажиллагаа талаар болоод зогсохгүй цаашдын түншлэл бүр мөсөн тасрах том аюултай.
Анхаарууштай нь, амлалтыг бичгэн бус аман байдлаар өгсөн ч гэрээтэй адил хүчтэй үр нөлөөтэй гэж үздэг учраас цаг үргэлж санамсар болгоомжтойгоор үг хэллэгээ анхаарч, хэрэв алдаа гаргасан бол тэр даруй залруулж, ил тод байдлыг эрхэмлэх хэрэгтэй.
4. Цаг хугацааг чадварлагаар ашигла
Япон бизнес эрхлэгчдийн баримталдаг хамгийн алдартай ур чадвар бол менежментийн арга барил. Тэд цагийг чанд баримталж, нөөцийг үр ашигтай, зөв зохион байгуулахад анхаардаг. Энэ нь бизнесийн урсгал зардлыг бууруулж, илүү үр дүнтэй ажиллахад нөлөөлдөг ба үүний тулд ажилтан, түншүүдийнхээ цаг хугацааг зөв зохион байгуулж, гүйцэтгэлд чиглэсэн дотоод системүүдийг бий болгох хэрэгтэй.
Тухайлбал, утсан холбоо, и-мэйлээр шийдвэрлэх боломжтой аргуудыг сонгож, нэн шаардлагатай тохиолдолд уулзалт товлон, аль болох товчхон, зорилгодоо төвлөрсөн үр ашигтай уулзалт хийгээрэй.
5. Инновац, технологийн шинэчлэлтээр түвшин нэмэгдүүл
Бүтээгдэхүүн, үйлчилгээг тасралтгүй шинэчилснээр зах зээлд амжилт олохоос гадна хэрэглэгчийн хэрэгцээг урьдчилан таамаглаж, ирээдүйн сорилтуудад бэлдэн үр дүнгээ ахиулах боломжтой. Сүүлийн үеийн ухаалаг шийдлүүдээс танилцуулбал, хэрвээ та хувцасны дэлгүүр ажиллуулдаг бол ухаалаг толийг судлаад үзээрэй.
Хэрэглэгч хувцсыг өмсөлгүй ердөө өмнөө барихад биед өмсөгдсөн байдлаар хэрхэн харагдахыг энэхүү толь харуулна. AR дэлгэц ч мөн ижил үйлчилгээтэй. Харин кофе шоп ажиллуулдаг бол борлуулалтын дүн шинжилгээ хийгч программыг ашиглан ямар бүтээгдэхүүн хэдийгээр хамгийн их зарагдаж байгааг шинжилж, нөөцөө оновчтой төлөвлөх, урамшууллын цагийг зөв сонгох, ховор зарагддаг барааг цэсээс хасах зэрэг үр ашигтай шийдэлд хөтөлнө.
Япон зэрэглэлийн бизнесийг бүтээхэд туслах олон арга байдгаас онцлох таван зөвлөгөөг хүргэлээ. Залуу бизнес эрхлэгч та бүхэн шинэхэн бизнесээ япон зэрэглэлийн барилгатай хослуулахыг хүсэж байвал ирэх онд ашиглалтад орох Томо Тауэрийг санал болгож байна. Тус барилгын бүтээн байгуулалт, гадаад болон дотоод орчин, уур амьсгал, чанарын стандарт зэрэг нь таны бизнестэй төгс зохицож, ирээдүйд гаргах амжилтад тань тус болно гэдэгт найдаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!