Ш.Энхийн-Одыг бүрэлдэхүүндээ багтаасан "Орландо"-гийн Зуны лигийн ХУВААРЬ
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгний Холбоо (NBA)-ны энэ улирлын зуны лигт Ш.Энхийн-Од тоглохоор болсон билээ. Ирэх сарын 9-нөөс 19-нийг дуустал үргэлжлэх хуваарьтай Зуны лигт Ш.Энхийн-Од "Орландо Мэйжик" багт тоглох юм.
Одоогоор тус баг бүрэлдэхүүнээ бүрэн зарлаагүй байгаа.
Харин зуны лигийн хуваарь нь тодорхой боллоо. АНУ-ын Лас Вегас хотод болох цугларалтад тэд "Шарлотт Хорнетс", "Майами Хит", "Портлэнд Трэйлблэзерс" болон "Филадельфи 76" багтай хүч үзнэ.
Зуны лигт багууд бүгд багадаа таван тоглолт хийх учиртай. Одоогоор тав дахь тоглолтын хуваарь тодорхойгүй байна. Нийт 30 багаас эхний дөрөв нь хасагдах шатанд учраа таарна. Үүний дараа бүх хасагдсан багууд нэмэлт нэг тоглолт хийх юм.
Тоглолтын хуваарийг Улаанбаатарын цагаар
- VII.10-ны 07:30 цагт: Шарлотт Хорнетс,
- VII.12-ны 03:30 цагт: Майами Хит,
- VII.13-ны 07:00 цагт: Портлэнд Трэйлблэзерс,
- VII.16-ны 04:00 цагт: Филадельфи 76.
Мөн Зуны лигийн тоглолтын тасалбарыг худалдаанд гаргаснаа зарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

