Криптовалютын уналтын улмаас Trump Media компани $238 саяын алдагдалтай ажиллажээ
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэр бүлийн эзэмшдэг Trump Media компани энэ оны хоёрдугаар улиралд $238 саяын алдагдалтай ажилласнаа Даваа гарагт зарлажээ.
Энэхүү алдагдал нь өмнөх оны мөн үеийнхээс 10 дахин өссөн үзүүлэлт юм байна.
Trump Media нь Truth Social нэртэй нийгмийн сүлжээний платформыг эзэмшдэг компани боловч энэ үйл ажиллагаанаас нь тусдаа криптовалютын салбарт оруулсан хөрөнгө оруулалт дээрх алдагдлыг бий болгожээ.
Тус компани өнгөрсөн улиралд $1.7 саяын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 89 хувиар өссөн үзүүлэлт болохыг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Кэвин МакГурн өчигдөр мэдээлсэн байна.
Ашигт ажиллагаагаа дэмжихийн тулд тус компани өнгөрсөн сард ерөнхийлөгч Трампын сошиал мэдэгдлүүдийг бусдаас түрүүлэн хүлээж авах эрх олгодог сарын $100,000-ын хураамжтай үйлчилгээ нээж байгаагаа зарласан нь төрийн албан хаагчийн ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой маргаан дэгдээж байв.
Одоогоор уг үйлчилгээ нь 10 гаруй хэрэглэгчтэй болоод байгааг МакГурн мэдээлжээ.
Сошиал медиа бизнесээс гадна Trump Media нь криптовалют, цэвэр эрчим хүч зэрэг өөр салбарын бизнесүүдэд нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан ч одоог хүртэл ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
