Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Японы баруун өмнөд хэсэгт үүсээд буй хар салхины хурд 144 км/цаг хүрч, ширүүн салхи, их хэмжээний бороо, үерийн аюулын талаар тус улсын цаг уурын байгууллага анхааруулсаар байна.
Иймд МИАТ ТӨХК-ийн зүгээс нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс өнөөдөр(2026.8.11) болон маргааш(2026.8.12)-ийн дор дурдсан нислэгүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт орж байгааг үүгээр мэдэгдье.
Нислэгийн шинэчилсэн цагийн хуваарь
- OM509 аяллын дугаартай Улаанбаатар-Нарита чиглэлийн нислэг Чингис хаан ОУНБ-аас 05:00 цагт хөөрч, 10:55 цагт Наритад бууна.
- OM510 аяллын дугаартай Нарита-Улаанбаатар чиглэлийн нислэг Наритагаас орон нутгийн цагаар 11:55 цагаас хөөрч, 16:30 цагт Улаанбаатарт бууна.
- OM303 аяллын дугаартай Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэг 17:30 цагт Чингис хаан ОУНБ-аас хөөрч, 21:40 цагт Инчеонд бууна.
- OM304 аяллын дугаартай Инчеон-Улаанбаатар чиглэлийн нислэг орон нутгийн цагаар 22:40 цагт хөөрч, Улаанбаатарт 01:20 цагт бууна.
Нислэгийн цагийн хуваарийн өөрчлөлттэй холбоотой бусад санал хүсэлтийн талаар 11-333-999 дугаарт холбогдоно уу. Зорчигч үйлчлүүлэгч та бүхэн нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үүднээс хэрэгжүүлж буй дээрх өөрчлөлтөд хүлээцтэй хандана уу.
ANNOUNCEMENT
FLIGHT SCHEDULE CHANGES DUE TO TYPHOON CONDITIONS IN JAPAN
Due to the typhoon affecting Japan, adverse weather conditions, including strong winds and heavy rainfall, are expected in and around the Tokyo area.
To ensure the highest level of flight safety, MIAT Mongolian Airlines hereby announces changes to the schedules of the following flights operating on 11 and 12 August 2026.
REVISED FLIGHT SCHEDULE
- OM509 — Ulaanbaatar–Tokyo Narita
The flight originally scheduled for 11 August will depart from Chinggis Khaan International Airport at 05:00 on 12 August and arrive at Narita International Airport at 10:55 local time.
- OM510 — Tokyo Narita–Ulaanbaatar
The flight will depart from Narita International Airport at 11:55 local time on 12 August and arrive at Chinggis Khaan International Airport at 16:30.
- OM303 — Ulaanbaatar–Incheon
The flight will depart from Chinggis Khaan International Airport at 17:30 on 12 August and arrive at Incheon International Airport at 21:40 local time.
- OM304 — Incheon–Ulaanbaatar
The flight will depart from Incheon International Airport at 22:40 local time on 12 August and arrive at Chinggis Khaan International Airport at 01:20+ on 13 August.
For further information and assistance regarding these schedule changes, please contact the MIAT Call Center at +976 11 333999.
We kindly ask for our passengers’ patience and understanding regarding these necessary schedule changes, which have been implemented to ensure flight safety.
MIAT Mongolian Airlines
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
