А.Даваабаатар, Р.Омар, А.Мишээл тэргүүтэй өсвөрийн жүдочид ДАШТ-д өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Эквадорын Гуаякиль хотноо 14-17 насны өсвөрийн жүдогийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) энэ сарын 20-ноос 22-ныг дуустал үргэлжлэх юм.

Нийт 62 орны 479 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн тус тэмцээнд Монголоос 19 тамирчин оролцохоор болжээ. Энэ удаагийн тэмцээнд Узбекистан, Канад, АНУ тэргүүтэй есөн улс хамгийн олон буюу 20 тамирчин илгээж буй.

Бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн

  • 50 кг-д А.Наран-Өлзий,
  • 55 кг-д Т.Төгсхүслэн,
  • 60 кг-д Ж.Энхтөр, А.Даваабаатар,
  • 66 кг-д Н Эрдэмийндалай, Б.Бадрал,
  • 73 кг-д Б.Далайцэрэн,
  • 81 кг-д Б.Тэмүүлэн,
  • -90 кг-д Б.Мөнгөндөл,
  • +90 кг-д Р.Омар нар зодоглоно.

Харин охидоос

  • 40 кг-д Г.Соёл-Эрдэнэ,
  • 44 кг-д Ц.Амин-Эрдэнэ, Б.Хулан,
  • 48 кг-д А.Мишээл,
  • 52 кг-д Л.Саяжаргал,
  • 57 кг-д Г.Гийгүүлэн,
  • 63 кг-д Э.Анударь,
  • -70 кг-д Э.Анужин,
  • +70 кг-д А.Энхмэнд нар барилдах юм.

Хөвгүүдийн 60 кг-ын жинд зодоглох А.Даваабаатар нь "Хуйрнан шуугигч" хүүхдийн барилдаанаар олонд танигдсан нэгэн. Тэрбээр "Winner" клубт Г.Отгонцэцэгийн удирдлага дор бэлтгэлээ базаадаг бол саяхан Дархан-Уул аймгийн наадамд үзүүрлэж, аймгийн заан болсон Р.Омар хөвгүүдийн +90 кг-д зодоглоно. 

Түүнчлэн өнгөрсөн жил Улаанбаатарын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн А.Мишээл охидын 48 кг-д хүч үзнэ.