ФОТО: "Central Stallions" клуб торгуулийн цохилтоор Тайванийн багт хожигдлоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
20 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос зохион байгуулдаг "AFC Challenge League"-ийн урьдчилсан шатанд Монголын Дээд лигийн аварга "FC Ulaanbaatar" болон дэд аварга "Central Stallions FC" баг өрсөлдөж буй. 

Тэд талбай дээрээ Тайванийн лигийн аварга болон дэд аваргатай учраа таарсан юм.

Дээд лигийн дэд аварга "Central Stallions FC" Тайванийн лигийн аварга "Tainan City FC" багтай үндсэн цагт 2:2-оор тэнцсэн. Эхний гоолыг зочин багийн бразил тоглогч Матеус Порто 64 дэх минутад оруулсан ч 72 болон 83 дахь минутад Б.Өсөх-Ирээдүй дараалан хоёр гоол оруулсан юм. Харамсалтай нь үндсэн цаг дуусгаад шүүгчийн мэдлийн нэмэлт цагт Тайванийн багийн Өмнөд Солонгос тоглогч Ким Сюн Кюм булангаас ирсэн бөмбөгийг мөргөж гоолдсоноор тооны харьцааг тэнцүүлэв.

Нэмэлт цагт тооны харьцаанд өөрчлөлт ороогүй тул торгуулийн цохилтоор ялагчийг тодруулсан. Тайванийн багийн бүх тоглогчид оноогдсон үүргээ амжилттай гүйцэтгэснээр багаа хожилд хөтөллөө.

Ийнхүү Тайванийн клуб "AFC Challenge League"-ийн үндсэн тэмцээнд хүч сорих эрхээ авсан бол "Central Stallions FC" клубийн хувьд тэмцээнээ өндөрлүүллээ.

ФОТО

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг