"BYD" компани өөрийн хөрөнгөөр Улаанбаатарт түргэн цэнэглэх цэгүүд барих хүсэлтээ илэрхийлжээ

Г.Мөрөн, iKon.mn
54 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд танигдсан “BYD Company Limited” компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Уулзалтаар “BYD” компанийн зүгээс нийслэлд цахилгаан автомашины түргэн цэнэглэх /Fast charging/ цэгүүдийг өөрийн хөрөнгө оруулалтаар барих хүсэлтээ илэрхийлсэн байна. Мөн хотын түгжрэлийг бууруулах үр ашигтай батарейд суурилсан агаарын замын “Sky Shuttle Mono Rail Transit” тээврийн хэрэгслийг нийслэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцсэн гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.