Э.Мөнхболд: Хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд бүх насаар нь хорих ял оноож, хаалттай хорих ангид ял эдлүүлдэг
Энэ оны эхний хагас жилд бага насны хүүхдийг хүчиндсэн 79 гэмт этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Мөнхболд хэлэхдээ "Энэ бол зүгээр нэг тоо биш. Цаана нь хүүхдийн ирээдүй, насан туршийн сэтгэлийн шарх яригдаж байдаг. Өөрийгөө хамгаалах чадваргүй хамгийн эмзэг бүлэгт хүүхэд хамаардаг. Энэ ч утгаараа бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хамгийн хүнд төрлийн гэмт хэрэгт хамааруулна.
Бүх насаар нь хорих ял оноож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлдэг.
Хорих ялыг хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоох зохицуулалт огт үйлчилдэггүй. Хүүхэд гэдэг бол бидний хамгаалах ёстой иргэн болохоос биш халдах иргэн биш. Гэмт хэрэг үйлдсэн хэн ч бай ялгаагүй хуулийн өмнө хариуцлага хүлээнэ" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
