"Жин бууруулах, биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг уриалах, сурталчлахыг зогсооно"

Б.Мөнхтуяа, ikon.mn
44 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн өдрүүдэд тураах зориулалттай бүтээгдэхүүний гарал үүсэл, бүртгэл, зөвшөөрөл, чанар, аюулгүй байдал болон сурталчилгаатай холбоотой мэдээлэл, гомдол гарч байгаа.

Иймд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Хяналт Зохицуулалтын Газар(ЭЭХХЗГ) болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар(НЭМГ)-ыг чиг үүргийнхээ дагуу хяналт шалгалт хийж, бүтээгдэхүүний хууль, журмын нийцлийг тогтоож шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.

Түүнчлэн бүртгэлгүй эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн, витамин, жин бууруулах болон биеийн галбир өөрчлөх үйлчилгээтэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдах, хэрэглэхийг уриалах явдлыг таслан зогсоож, хяналт тавихаар Харилцаа Холбооны Зохицуулах Хороотой хамтран ажиллаж байгааг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.