Наймдугаар сарын 17-ноос эхлэн Нарантуул, Дүнжингарав худалдааны төв рүү богино эргэлтээр үнэгүй автобус явуулна
Цөлжилттэй тэмцэх олон улсын COP17 хурал энэ сарын 17-нд Улаанбаатар хотод эхлэх гэж байна.
Энэ хуралд дэлхийн 196 орны зочид төлөөлөгчид оролцох бөгөөд авто замын ачааллыг бууруулах үүднээс Дүнжингарав, Нарантуул захын авто машины зогсоолыг түр хугацаанд хаана. Иймд тус худалдааны төвөөр үйлчлүүлэх иргэдэд богино эргэлтийн автобус үнэ төлбөргүй үйлчлэхээр болсныг Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээлэв.
Үнэ төлбөргүй автобус нь наймдугаар сарын 17-ны 06:00 цагаас эхлэн Офицеруудын ордон болон 120 мянгатаас Нарантуул, Дүнжингарав худалдааны төв чиглэлд явах маршруттай байна.
ЯВАХ МАРШРУТ: 120 мянгат-Дүнжингарав худалдааны төв-Нарантуул зах
ЯВАХ МАРШРУТ: Офицеруудын ордон-Нарантуул-Дүнжингарав худалдааны төв
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
