"Беларусь улсын газрын тос боловсруулах зарим үйлдвэр, компаниас агаарын түлш авах санал хүргүүлсэн"

П.Сайнжаргал, IKON.MN
4 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахуун хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгсөн юм. 

ГХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Р.Нямдаваа хэлэхдээ "Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас хамааралтай гээд өөрсдийн зүгээс арга хэмжээ авахгүй зогсоно гэж байхгүй.

Монгол Улсын түлш шатахууны нөөцийг урт хугацаанд хангах, тогтвортой байлгахад чиглэсэн тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ОХУ-д айлчилж, холбогдох албан тушаалтнуудтай уулзалтыг хийж байгаа. Түүнээс гадна БНХАУ манай улсад тусгай нөхцөлөөр агаарын түлш нийлүүлэх ажил үргэлжилж байна.

Агаарын түлш импортолж, хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд өнгөрсөн өдрүүдэд Гадаадад Харилцааны Яамнаас БНХАУ-ын Элчин сайдын яам, бусад дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан хэд хэдэн алхмыг авч хэрэгжүүлсэн.

Беларусь улсын газрын тос боловсруулах зарим үйлдвэр болон экспортлогч компаниудаас уян хатан нөхцөлөөр агаарын тээврийн түлш худалдан авах тодорхой санал хүргүүлсэн. Албаны түвшинд яриа хэлцэл хийсэн" гэлээ.