ТАНИЛЦ: Улаанбаатар хот болон таван аймагт баригдаж буй газрын тосны бүтээгдэхүүн хадгалах 23 нөөцийн сав

М.Батчимэг, ikon.mn
49 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-наас Монголбанк болон арилжааны банкнуудтай хамтран газрын тосны бүтээгдэхүүний агуулах шинээр барих, өргөтгөх, шинэчлэх төсөлд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгож, төслүүд эхнээсээ ашиглалтад ороод байна. 

Арилжааны банкууд зээлээ зөв зарцуулах, ажлаа хийж чадах компаниудыг сонгож зээл олгосон ба улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг олгож байгаа аж. Ирэх онд төсөв дээр 60 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг төлөвлөөд байгаа гэдгийг Сангийн сайд З.Мэндсайхан хэлсэн юм.  

Уг ажлын хүрээнд одоогийн байдлаар нийт 19 аж ахуйн нэгжийн 23 агуулахтай хариуцлагын гэрээ байгуулаад байгаа ба үүнээс 7 агуулахыг шинээр барих, 16 агуулахыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Нийтдээ 255,725 м³ багтаамж бүхий газрын тосны бүтээгдэхүүний агуулахад ₮312 тэрбум 960 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. 

Одоогийн байдлаар манай улс бүх газрын тос бүтээгдэхүүн агуулах саваа дүүргээд ганцхан сарын л нөөцөө хадгалах хүчин чадалтай ба энэ ондоо багтаад улсын хадгалах хүчин чадлыг 45 хоногт, ирэх жилийн наймдугаар сард 60 хоногт хүргэхээр төлөвлөөд байгаа юм байна. 

Дэлхий нийтийн нөхцөл байдлаас болж богино хугацааны үнийн өсөлт болон тасалдал олон удаа тохиолдох эрсдэл байна. Иймд уг эрсдэлийг давж чаддаг байхын тулд савнуудаа бэлдэж байна гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням онцолсон юм. 

Улаанбаатар хот болон таван аймагт 23 нөөцийн сав баригдаж байна 
Газрын тосны бүтээгдэхүүн агуулах савнуудын хүчин чадлын хэмжээ 400м3-98,000м3 байна

Газрын тосны бүтээгдэхүүн агуулах сав барихаар хөнгөлөлттэй зээл авсан ААН-үүдээс Шунхлай ХХК-ийн СХД-ийн 21 дүгээр хороонд барьж буй тус бүр нь 14,000м3 нэрлэсэн багтаамжтай, 14.5 метрийн өндөртэй нийт 7 ширхэг босоо ган сав нь Монгол Улсад баригдаж буй ХАМГИЙН ТОМ ХҮЧИН ЧАДАЛТАЙ агуулахын төсөл болж байгаа юм байна. 

Тус төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ ₮151 тэрбум 26 сая бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт авч байгаа аж. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа 2026 оны 5-р сарын 13-ны өдрөөс 2030 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл байна.

Нийт төслүүдийн төлөвлөсөн барилга угсралтын ажлын үргэлжлэх хугацаа 4-12 сарын хооронд байна 

Хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын явцыг 2026 оны 07 дугаар сарын 28-ны байдлаар нийт 19 төслийн хэрэгжилт 5-85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм байна.

Тухайлбал хөнгөлөлттэй зээл авах үедээ 60 хувьтай үргэлжилж байсан "Сан петролиум" ХХК-ийн төсөл зээл авснаас хойш ердөө гуравхан сарын дараа ашиглалтад ороход бүрэн бэлэн болоод байгаа аж. Төр 100 хувь хөрөнгө оруулалт хийхгүйгээр татаасыг нь өгөөд явбал богино хугацаанд үр дүнд хүрдэг гэдгийг уг жишээ харуулж байна гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод буй. 

Нийт төслүүдийн төлөвлөсөн барилга угсралтын ажлын үргэлжлэх хугацаа 4-12 сарын хооронд байна. 

 Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын явц 2026 оны байдлаар: 

1.”Веллком” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

2.”Тэспетролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

3.”Монсуль” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

4.”Петрохаан” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

5.”Петролайн ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

6.”Морьт говь ойл” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

7.”Шинэ эрин ойл” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын угсралтын явц:

8.”Сан петролиум” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын угсралтын явц:

9.”Хөрс-Автосервис” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц:

10.”Шунхлай” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын угсралтын явц: 

11.”Сод Монгол групп” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын угсралтын явц:

12.”Ди Би ойл” ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулахын явц: