Гэртээ засвар хийсэн хүмүүсийн дараа нь 100% харамсдаг 5 АЛДАА
Олон улсын зөвлөмжөөр гэрийн бүрэн засварыг 15–20 жил тутамд, харин ханын өнгө, шал зэрэг жижиг засварыг 5–10 жил тутамд хийх нь тохиромжтой гэж үздэг. Гэсэн хэдий ч үүнээс богино хугацаанд засвар хийх шаардлага үүсдэг бол та дараах 5 алдааг гаргаж байж болзошгүй юм.
ЧАНАРГҮЙ МАТЕРИАЛЫН ЦААНА НУУГДАХ ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭРСДЭЛ.
Гадаад болон дотоод орчны бохирдлоос үүдэж хүүхдийн хорт хавдрын тохиолдол жил бүр 100 тохиолдлоор нэмэгдэж байна. Тэгвэл дотоод орчны бохирдлыг үүсгэдэг нэг шалтгаан нь засварын үед ашигласан чанар муутай баталгаагүй материал юм. Манайд гэхэд л материалаасаа харшилсан шалтгаанаар чанартай материал сонгохоор ирсэн олон үйлчлүүлэгч таарч байлаа.
Ихэнх хүмүүс материалын чанараас илүүтэй үнийг нь харгалзан сонголтоо хийдэг. Гэтэл чанар муутай ламинат болон зориулалтын бус шал нь найрлагадаа агуулагдах формальдегид, дэгдэмхий органик нэгдэл (VOC)-ийг ялгаруулж, дотоод орчны агаарыг бохирдуулах эрсдэлтэй. Тиймээс материал сонгохдоо тухайн бүтээгдэхүүнээс шалтгаалаад, ламинат шал нь EN 13329, харин дотоод орчны агаарын чанарт нөлөөлөх үзүүлэлт ISO 16000 зэрэг олон улсын стандарт хангасан эсэхийг шалгах хэрэгтэй.
ХЭДХЭН САНТИМЕТРИЙН АЛДАА ТӨЛӨВЛӨӨГҮЙ ЗАРДАЛ ГАРГАДАГ.
Гэвч хэмжилт буруу байснаас шалтгаалан хаягдал материал, илүү зардал гарч нийт төсөв ойролцоогоор 20% хувиар нэмэгддэг. Тиймээс хэмжилт нь зөвхөн урт, өргөнийг хэмжих асуудал биш бөгөөд хэдхэн сантиметрийн зөрүү ч материал захиалга болон суурилуулалтад том асуудал үүсгэдгийг ойлгох хэрэгтэй. Үүний хамгийн зөв шийдэл нь мэргэжлийн багт хандаж шал, ханын тэгш бус байдал, булангийн өнцөг, хаалга, цонхны байрлал зэрэг бүх хүчин зүйлийг нарийн тооцоолол хийлгэх юм.
МАТЕРИАЛ СОНГОЛТЫН ДАРАА ЖИНХЭНЭ АЖИЛ ЭХЭЛДЭГ.
Материал сонгосны дараагийн асуудал нь түүнийг хэрхэн тээвэрлэх, хэнээр суурилуулах вэ гэсэн асуултууд ар араасаа дагалддаг бөгөөд дотор заслын ажилд 2-8 долоо хоногийг зарцуулдаг гээд боддоо. Үүний зэрэгцээ гэр бүлийн гишүүд хамтын шийдвэр гаргах шаардлага үүсдэг нь энэ процессыг илүү төвөгтэй, цаг хугацаа их шаардсан болгож хувиргадаг. Тиймээс хэмжилтээс эхлүүлээд интерьер зураг, материал сонголт, хүргэлт, суурилуулалт зэрэг бүх үйлчилгээг нэг дор санал болгодог шийдлийг сонгох нь засварын ажлыг илүү хялбар, зохион байгуулалттай болгодог.
ИНТЕРЬЕРИЙГ, ОРОН ЗАЙД ТОХИРУУЛАН БҮТЭЭДЭГ.
Олон хүн интерьерээ төлөвлөхдөө таалагдсан зургаасаа санаа авч, түүнтэйгээ яг адилхан хийхийг зорьдог. Гэвч тухайн зургийн орон зай, гэрэлтүүлэг, материал, таазны өндөр зэрэг нь ялгаатай учраас яг ижил үр дүн гарах нь төдийлөн боломжгүй. Харин бодит байдал дээр интерьер дизайн нь орон зайн зохион байгуулалт, өнгөний зохицол, материалын сонголт зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь тооцоолдог.
Жишээлбэл, шалны өнгө хүртэл өрөөг илүү уужим эсвэл давчуу харагдуулах, мөн гэрлийн ойлтыг өөрчлөх нөлөөтэй байдаг. Тийм учраас л зохион байгуулалт сайтай айлууд мэргэжлийн багт хандан хийлгэсэн байдаг. Иймд, интерьер дизайнаа төлөвлөхдөө мэргэжлийн багтай хамтран ажиллах нь хамгийн оновчтой сонголт юм.
БУРУУ ТООЦООЛСОН ТӨСВӨӨС БОЛЖ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ХОЙШЛУУЛДАГ.
Ихэнх хүмүүс засвар хийхдээ төсвөө ойролцоогоор тооцчихдог. Гэтэл бодит байдал дээр засварын аль нэг үе шатанд материалын үнэ зөрөх, материал дутах зэрэг төлөвлөөгүй зардлууд гарч, улмаар нийт өртөг нэмэгдэхийн зэрэгцээ засварын ажил удаашрах, түр хойшлох нөхцөл байдал үүсдэг. Үүнийг мөнгөн дүнгээр авч үзвэл, өрхийн сарын дундаж орлогыг 3.5 сая төгрөг гэж тооцоход дунд хэмжээний засварын ажилд дор хаяж 3–4 сарын орлого, харин төлөвлөгөөгүй зардал үүсвэл нийт өртөг 6-7 сарын орлоготой тэнцэх хэмжээнд хүрэх тохиолдол ч бий.
Тиймээс та засварын явцад төлөвлөгдөөгүй илүү зардал гаргахаас зайлсхийж, бүх үе шатны нийт өртгийг урьдчилан тооцож, нэгдсэн шийдэл санал болгодог мэргэжлийн хамт олонд хандах нь санхүүгийн хувьд илүү оновчтой сонголт юм.
Холбоо барих:
Утас: 70004040
Дэлгүүрийн хаяг: Баянгол дүүрэг, Баруун 4 зам, Maxmall их дэлгүүрээс 3,4-р хороолол өгсөх зам дагуу “Home Master” барилгын материалын шоурүүм
Сошиал хаяг: "Home Master"-аар зочлох
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
